Чуулган: Ерөнхий сайдын томилгоог асуудлыг хэлэлцэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас товлож цагтаа эхэллээ. Үүнээс өмнө 09:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг 100 хувь дэмжсэн билээ. 

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Одоогоор гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж байна. 

Энэ үеэр У.Хүрэлсүх "төсвийн тодотгол хийнэ, саарал жагсаалтаас гаргана, хар тамхитай холбоотой арга хэмжээ авч байгаа. Цаашид зохисгүй асуудал гаргахгүй байхын тулд бүх талаас нь ажиллаж байна. Харамсалтай нь бидэнд мэдэгдэхгүйгээр хар тамхины гэмт хэрэг гарч байна. Мөн ам.долларын ханшийн асуудал хүнд байна. Энэ талаар Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж оруулж ирнэ" гэсэн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top