Засгийн газар 17 сайдтай байхаар төлөвлөжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо /2020.07.06/ 16:20 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай" асуудлаар холбогдох хууль, тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллах аж. Ерөнхий чиг үүргийн яамд нь Байгаль орчин, аялал жуулчлалын, Батлан хамгаалахын, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүй, дотоод хэргийн, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам байх юм. Харин Барилга, хот байгуулалтын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам, тээврийн хөгжлийн, Соёлын, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд чиглэлийн яаманд хамаарах бөгөөд Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(64.119.27.236) 2020 оны 07 сарын 06

Ямар ч шинэчлэл алга Хүрэлсүх сэгсийтэл гулхидлаа

0  |  0
Top