Засгийн газрын бүтцийг ЯАРАЛТАЙ ГОРИМООР хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай" асуудлаар холбогдох хууль, тогтоолын төслүүдийг УИХ-д танилцуулж байна. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор дөнгөж сая хэлэлцээд, УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Сануулахад, эхлээд Засгийн газрын бүтцээ хэлэлцсэний дараа сайдуудын нэрсийг  тодорхой болгоод, хэлэлцэх юм. 

Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай ажиллах аж.

Ерөнхий чиг үүргийн яамд нь:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалахын яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгаалын яам

 

Чиглэлийн найман яам нь:

 

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайд Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахаар байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 07 сарын 06

Ene yls sviryylsen ediin zasagiin hemnelt hiidegvi zasag.Ouytolgoig erdes bayalagiin lezentsvvdiig hyraj avaad hvnsee zasgiin medeld vne barih gesen bodlog yavyylahgvi adgiin shaarnyyd bolj baih shiv.Niilj syygad yaam bolognoos said bvrees .Hvrelsvh kazino tatvaraa avah ni dee.Ydaa bagsagsanaas bolj .Mongoliig tsulumuj bna.Ouytolgoigoo ard tvmend ashagtaigar ergvvlei shaardaj bna gol gol tom tom asyydalyygaa oroojee.Uuruu hahyyld orchihood buurunhiiluud yavnaa.\n\n

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 07 сарын 06

Mongol irgenii hvnii erhiin yam baigyylchihgvi dee.

0  |  0
Saiduud (202.70.34.70) 2020 оны 07 сарын 06

Odoo said tomiloh asuudlyg UIH heleltsehgyi bolson. Shine Undsen huuliin daguu.

0  |  0
Top