У.Хүрэлсүх: Хэт битгий улс төр хийгээрэй гишүүд ээ

Т.Давааням | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтцийг хэлэлцэж байна. Засгийн газар Ерөнхий сайдаас гадна Шадар сайд, ЗГХЭГ, болон 14 яамтай байхаар бүтцийг зурсан байна. Уг асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа ба Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулж байна. 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ирэх дөрвөн жил эдийн засгийн хувьд маш хүнд байна. Хөл дээрээ сөхрөхгүй бид даваад гарах ёстой. Засгийн газар хувийн хэвшил бизнес эрхлэгчдээ дэмжиж эдийн засгаа хөдөлгөхгүйгээр цааш явахгүй. Уул уурхай дээрээ хөдөө аж ахуй, газар тариалан гэсэн хоёр салбараа түшиглэж хөл дээрээ босно. Хэт битгий улстөр хийгээрэй. Энэ хариуцлагыг бид хамтдаа үүрэх ёстой. Хэн ч юу ч ярьж чадна. Шинээр бүрдсэн 76, Засгийн газартайгаа энэ хүнд нөхцөлийг хамтдаа давах ёстой" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top