Засгийн газар 14 яамтай байхаар батлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 07

УИХ-ын чуулган хуралдаж Засгийн газрын бүтцийг баталлаа. Ингэснээр Засгийн газар чиг үүргийн зургаан яам, чиглэлийн найман яамтай, Шадар сайд, ЗГХЭГ, Ерөнхий сайд гэсэн бүтэцтай ажиллахаар боллоо. Цаашид сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоо яамдууд дэд сайдтай байх эсэх асуудлыг шийдэх үлдлээ. 

Сануулахад спортын салбарыг Ерөнхий сайдын мэдэлд оруулж байгаа ба Биен тамир спортын улсын хороо нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулах аж. 

Засгийн газар нь:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;
  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 сайдтай байх юм.

 Хуваалцах  Жиргэх

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАГАГИЙ(202.72.245.122) 2020 оны 07 сарын 07

Сэтгүүл нь мэдээгээ биччээд хянаачээ.яаж ийм алдаатай бичдөг байнаа\n

0  |  0
zochin(49.98.134.84) 2020 оны 07 сарын 07

huue erunhii saidaa eldev yum yarilgui naadmaa zogsoo uter turgen Mgl dotroo 5hun hadvar garsan bna⁉️ halvartai bhdaa ter odoo boltol haana heden ulstai uulzsan hna hool und idej yavahdaa heden uulzsan uchnuun hund haldvar taraasan bol hurdan turgen hun oluuala thuglarsan zogsoohgui Mgl uvchtnuu diilehgui shu ⁉️ Mgl.d huv hun ariun thevree hangaltai avj chadahgui mach olon bugd garaa togtmol ugaaj geed

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 07

Olon doloon yaam ogt hereggui shuu,mongold olin ulsin zeregtei ih syrguulich baihgui baihad,tsomhon chadvartai baiguullaga gazar baih heregtei

0  |  0
Zochin(119.40.103.3) 2020 оны 07 сарын 07

Биен тамир биш Биеийн тамир гэж засаарай.

0  |  0
иргэн(202.9.46.177) 2020 оны 07 сарын 07

Боловсролын яамны СУГ- ын 10-аад орон тоог хэрэгжүүлэгч агентлаг СУГ-н 20 гаруй орон тоотой нийлүүлэхэд Соёлын яам байгуулж болно. илүү орон тоо шаардагдахгүй. Одоогоор энэ хоёр газрын ажил давхарддаг, зааг ялгаа байхгүй, тэгсэн мөртлөө бие биедээ томордог, үл ойлголцолтой байдаг нь харагддаг. Ер нь тэгээд ч өдөр бүр, сар улирал бүр бодлого боловсруулаад суугаад бна гэж юу байхав . гаргасан бодлого нь амьдралд нийцэж буй эсэхийг гаргасан хүмүүс нь өөрсдөө биечлэн хийж үзэг

0  |  0
Top