ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан аз жаргалтай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 08

Хонь

Хууран мэхлэлтээс болгоомжил. Түрэмгий байдал, нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэх зэрэг нь ажил дээр болон амьдрал дээр маргаанд хөтөлж магадгүй. Итгэдэг хүмүүстээ зөөлөн ханд. Ажилдаа болгоомжтой хандаж, бичиг баримттай няхуур харьц. Өнөөдөр ямар ч маргаанд бүү оролц.

Үхэр

Хүмүүсийн сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаална. Алдаа, маргаан зэргийг ихэвчлэн ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа гаргана. Гадуур явахдаа жижиг гэмтэл авахаас болгоомжил.

Ихэр

Цахилгаан хэрэгсэлтэй харилцахдаа болгоомжтой бай. Гэртээ ажилд дарагдаж ч магадгүй. Од эрхэс танд энэ өдрийг хувийн амьдралдаа зориулахыг зөвлөж байна. Өөрийн дотоод ертөнцөө хөгжүүл. Орой амрах, дуртай зүйлээ хийх цаг гарга. Спиртлэг ундаа, махтай хоолноос татгалз.

Мэлхий

Сэтгэл санааны байдал өөрчлөгдөнө. Хамгийн төвөгтэй даалгаврыг ч биелүүлэхийг хичээ. Өөрийгөө хуурах, хурц шийдэл гаргах зэргээс болгоомжлохгүй бол энэ өдөр бусадтай харилцаа холбоо тогтоож чадахгүй.

Арслан

Ажил эсвэл хувийн амьдралд чухал шийдвэр хэрэгтэй болно. Ажлын идэвх суларч магадгүй. Од эрхэс танд хуучин төлөвлөгөөнүүдээ биелүүлэхийг зөвлөж байна. Хүмүүст татгалзахдаа эелдэг байдлаар хэл. Дарга удирдлагатайгаа харилцахгүй байсан нь дээр.

Охин

Тогтвортой байдлын төлөө тэмцэнэ. Сэтгэл хөдлөл ихэснэ. Энэ нь маргаан, мэдрэмж өөрчлөгдөх зэрэгт хүргэж мэдэх юм. Үүссэн асуудал нь танаас хувийн амьдрал болон ажлын хооронд балансыг нь тохируулахыг шаардана. Түрэмгий байх хэрэггүй.

Жинлүүр

Хамгийн их хүссэн мөрөөдлийнхөө араас зоригтой яв. Гэхдээ бодлогогүй шийдвэр гаргах хэрэггүй. Одод уран бүтээлийн том шийдвэр гаргахыг зөвлөж байна. Өдрийн хоёр дахь хагаст дотоод тэнцвэртэй байдлаа хадгал. Өдөөн хатгалгад бүү авт.

Хилэнц

Ажил хэрэг удаан явагдаж байгаа мэт санагдана. Гэхдээ энэ нь урагшлахгүй байна гэсэн үг биш. Хүсэж буй зүйл, боломжтой зүйл хоёрын ялгааг олж хар. Сэтгэл санааны өөрчлөлт, мэдрэмжийн солигдол зэрэг нь танд зөв сонголт хийхэд тусална.

Нум

Од эрхэс танд хувийн амьдралынхаа асуудлыг шийдэхийг зөвлөж байна. Орой амарч, дуртай зүйлээ хийх эрхийг өөртөө өг. Ойр дотнын хүмүүстэйгээ ярилцаж, зөвлөлдөх зэрэг нь таны ирээдүйд том хөрөнгө оруулалт болно.

Матар

Энэ өдөр сөрөг, эерэг хоёр хосолно. Байдлыг тогтвортой болгохыг хүснэ. Үүссэн асуудлууд нь хүсэл, шаардлага хоёрын хооронд буулт хийхэд хүргэнэ. Хүмүүстэй харилцахдаа, ялангуяа хүүхдүүдтэй харилцахдаа дуугаа өндөрсгөхөөс болгоомжил.

Хумх

Гэр бүлийн харилцаанд халуун дулаан уур амьсгал, аз жаргал ноёлно. Эхнэр, нөхрүүд цоо шинэ мэдрэмжийг нэгнээсээ авна. Хамтдаа хаашаа ч хамаагүй яв, аяла. Дурласан хумхууд ирээдүйд хэрэгтэй төлөвлөгөө боловсруулна. Тэдгээр нь бүгд биелнэ.

Загас

Хүмүүсийг нэгтгэх, бөөнөөрөө цугларахад таатай өдөр. Сайхан сэтгэл, шударга ёс ноёлно. Загасныхан өнөөдөр санаа нэгтэй хүмүүсээр хүрээллээ бүрдүүлж чадна. Гэхдээ хэт төөрөлдөхөөс болгоомжил. Эсрэг хүйсийн хүн романтик, зөөлөн загасныханд татагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top