Ц.Анандбазар байнгын хорооны дарга болно гэж гуйсан уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар байнгын хороодын тоог гурваар нэмэгдүүлэхээр санал нэгджээ. Өөрөөр хэлбэл шинэ парламент найман байнгын хороотой ажиллахаар төлөвлөөд байсан ч гурвыг нэмж байгуулахаар болсон байна. Хэвлэлд гарч буй мэдээллээр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Байнгын хорооны дарга болж чадаагүй тул өөртөө зориулж шинэ байнгын хороо байгуулж өгөхийг УИХ-ын даргаас гуйсан гэх. Энэ мэт байнгын хорооны дарга болох сонирхолтой олон гишүүн байгаа тул шинээр гурван байнгын хороо байгуулахаар санал нэгдсэн бололтой.  

Одоо байгаа байнгын хороод: 

  1. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
  2. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо
  4. Нийгмийн бодлогын байнгын хороо
  5. Төрийн байгуулалтын байнгын хороо
  6. Төсвийн байнгын хороо
  7. Хууль зүйн байнгын хороо
  8. Эдийн засгийн байнгын хороо

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жак(202.126.88.182) 2020 оны 07 сарын 09

Хаха... Муу хогийн хулгайч тэгээд зогсчихоорой. Мөнгө тарааж луйвраар гарсан чинь хангалттай шүү.

0  |  0
Ж(192.82.76.113) 2020 оны 07 сарын 09

Булган аймаг нийт 4сая гаруй малтай нэг хулгайч мал нэмэгджээ

0  |  0
Зочин(98.234.112.193) 2020 оны 07 сарын 09

Тэнэг юмнууд элэг авах юмаа. Дарга болохгүй бол үхлээ юу.

0  |  0
Top