Хонь
Таны амьдралыг мэдэгдэхүйц өөрчлөх өдөр. Өөрчлөлтөд бэлтгэ. Өнөөдөр бодсон зүйл удахгүй биелнэ. Бусдын бодолд бүү ач холбогдол өг. Тэд алдаж байна. Шийдвэрийг бие даан гарга. Өдрийн хоёр дахь хагаст шийдэмгий, өөртөө итгэлтэй бай.
Үхэр
Идэвхтэй, уран бүтээлийн олз омогтой өдөр. Сэтгэл хөдлөлөө барих нь маргаан, мэдрэмжээ буруу илэрхийлэх зэргээс хамгаална. Ажил хэргийн холбоо тогтоох, гэрээ хийх, чухал шийдвэр гаргахад тохиромжтой өдөр.
Ихэр
Хангалттай амжилттай өдөр болно. Гэхдээ ажил хэргийн харилцаа холбоо тогтоохдоо анхааралтай хандаарай. Гаднын сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаал. Ажил дээрээ алдаа гаргахаас бүү эмээ, харин хамтрагчаа гомдоохоос эмээ. Ойр дотнын хүмүүсийн зөвлөгөөнд итгэ. Зөн совин үнэн байх болно.
Мэлхий
Ажил хэргийн холбоо харилцаа тогтоох, чухал шийдвэр гаргахад таатай өдөр. Таны сэтгэл татам байдал эргэн тойрны хүмүүстэйгээ ойлголцоход тусална. Дотоод сэтгэл тогтвортой байх нь хаана ч амжилт гаргахад туслах болно.
Арслан
Өөрчлөлтөд бэлэн бай. Шинэ төлөвлөгөө гаргаж, түүнийхээ дагуу явахад багагүй орлого олно. Аливаа хамтын ажиллагаанд анхаарал болгоомжтой хандаарай. Бусдын үзэл бодолд баригдаж биш өөрийнхөөрөө сонголтоо хий.
Охин
Өнөөдөр бодож төлөвлөсөн зүйл удахгүй биелнэ. Аливаа том ажлын ард гарсан байгаагаар өөрийгөө төсөөл. Таныг сэтгэл хөдлөлийн дээд цэгт хүргэх таатай үйл явдал болж магадгүй. Эргэн тойрны хүмүүстээ өөрийгөө харуулж, тэдний шаардлагыг биелүүлнэ. Авьяасыг тань бүх хүн олж харах үйл явдалд оролцож магадгүй.
Жинлүүр
Уран бүтээлч жинлүүрийнхэнд таатай өдөр. Эрсдэл бүү гарга. Худалдан авалт хийхдээ болгоомжтой хандаарай. Гэр бүлийн хүрээнд амрах, аялах, хүүхдүүдтэйгээ хамт байхад таатай. Санхүүгийн ирээдүйн амжилт нь таны сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарна.
Хилэнц
Энэ өдрийг амьдрах газраа тохижуулахад зориул. Карьераа хоёрдугаарт тавь. Эхнэр, нөхрүүд хамтран үйл ажиллагаа явуулвал амжилттай байна. Гэр бүлээрээ амрах, ажлаас хөндийрөхөд таатай өдөр. Өөрийнхөөрөө, юунд ч хавчигдахгүй байх газрыг сонгож оч.
Нум
Сэтгэл хөдлөлөө нуух нь уналт, амжилтын аль нэгийг авчирна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг дага. Гэхдээ санаачилгаа бүү алдаарай. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд мөрөөдөөд суух биш, хүлээснээсээ гарч, дүүлэн нисэх хэрэгтэй байдаг.
Матар
Тогтворгүй өдөр. Төлөвлөгөө, идэвхтэй үйлдэл нь танд хүсэн хүлээж байсан үр дүнг авчрахгүй. Энэ өдрийг амьдралын амжилт, бүтэлгүйтлээ нэг бүрчлэн харах, дүгнэхэд зориул. Зөн совиндоо итгэж, эргэн тойрны хүмүүсийн үзэл бодлыг бүү сонс. Та л өөртөө тусалж чадна.
Хумх
Ажил болон бусад бүх зүйлээс болж стрессдэнэ. Энэ нь ажлыг хүндрүүлэхээс өөр зүйлгүй тул сэтгэл санаагаа өргө. Үнэн хэрэгтээ бүх зүйл тийм ч муу биш байна. Дотнын хүмүүс тань тусалж, сэтгэл зүйгээ зохицуулах арга зам зааж өгнө. Байгальд амрах нь таныг хүнд бодлоос салгана.
Загас
Өөрийгөө бүү хуур. Хийж дадсан ажлаа хийж, сурсан замаараа яв. Анхаарал болгоомжгүй үйлдэл бүү хий. Ялангуяа гэр бүлийн харилцаанд болгоомжгүй үйлдэл бүү гарга. Таны амьдралын ерөнхий зарчим нь үнэнч шударга байдал, эргэн тойрны хүмүүстэйгээ эвтэй байх зэрэг юм.
Сэтгэгдэл ( 0 )