АН-ын даргын сунгаа хойшиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Ардчилсан намынхан намын даргын сунгаагаа зарлаад байсан ч гишүүдийнхээ хүсэлтээр хойшлуулжээ. Энэ талаар Ц.Туваан мэдээлэл өгсөн байна. Тэрбээр "АН-ын даргын сунгааг зарласан Дотоод сонгуулийн хорооны тогтоол нь АН-ын дүрмийг зөрчсөн байна гэж өргөдөл ирсэн. Энэ дагуу Үндсэн дүрмийн хороонд өргөдлийг уламжилсан. Мөн Дотоод сонгуулийн хороо уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд гишүүдээс өргөдөл ирсэнтэй холбоотойгоор АН-ын даргын сунгаа болон даргаагийн их хурлыг зарласан тов тодорхойгүй хугацаагаар хойшилсон" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top