Ерөнхийлөгч гадаадад байгаа иргэдийг ТАТАН АВЧРАХ ҮҮРЭГ өглөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө.

Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, илүү шуурхай ажиллахыг үүрэг болгов.

Ингэхдээ дараа, дараагийн тусгай нислэг үйлдэх хуваарь, боломж нөхцөл, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, тусгаарлах байр зэрэг холбогдох судалгааг нарийн гаргаж танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарт үүрэг болгов.

Мөн өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан наймдугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх иргэдээ татан авах эхний төлөвлөгөөг тасралтгүй хэрэгжүүлж, салбар, салбарын бэлэн байдлаа хангахыг сайд нарт даалгав.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Т.Бадрал, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нарын холбогдох хүмүүс оролцлоо.
 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Саарал(202.55.188.82) 2020 оны 07 сарын 10

Шинэ ЗГ маань мэргэжлийн гишүүдээр багаа  бүрдүүлж чаджээ. Багийн ахмад хэр байхаас улбаалж багийн амжилт харагдана. Иймдээ ч Ерөнхий сайд маань ёстой л мэргэн ухаанаар сонголт хийсэн нь илхэн. Өмнөх  онуудын дутуу үлдээсэн ажлын цоорхойг шинэ ЗГ маань нөхөх том үүрэгтэй үлдсэн. Үүндээ ч шадар сайдаар Я. Содбаатар-г томилсон нь гарцаагүй. Энэ хүн богино хугацаанд өөрчлөлт шинэчлэл хийж чаддаг чадварлаг улс төрч тиймдээ ч улс эх орныхоо өмнө үүрэг хүлээн зогсоо биз

0  |  0
МУ-ын иргэн Очгэрэл(66.181.161.2) 2020 оны 07 сарын 10

ОДОО ГАДААДААС ИРГЭДЭЭ ТАТАН АВЧРАХ НЬ ЗАСГИЙН ГАЗРЫН НЭН ТЭРГҮҮНД ХИЙХ АЖИЛ ШҮҮ. МӨН УЛС ОРНОО ЦАР ТАХЛААС ХАМГААЛАХЫН ТУЛД ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВЧ АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР САЙШААЛТАЙ ХЭРЭГ. ЭНЭ ЭРЧЭЭРЭЭ АЖИЛЛААД БАЙГААРАЙ. ЗАСГИЙН ГАЗРЫН НИЙТ ГИШҮҮДЭЭ АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

0  |  0
zochin0420(103.26.194.161) 2020 оны 07 сарын 10

UOK-y talarhaj nma ushuu olon irgedee tatan avchrarai

0  |  0
OYUDAI(66.181.161.2) 2020 оны 07 сарын 10

Одоо гадаадад байгаа иргэдээ авчрах нь нэн чухал асуудал шүү. Энэ тал дээрээ эрчимтэй арга хэмжээнүүдийг аваарай. Ажилд нь амжилт хүсве.

0  |  0
зочны индэр (192.82.65.55) 2020 оны 07 сарын 10

Зөв шүү. гадаадад байгаа иргэдээ авч ирэх нь тун зөв.Шадар сайдад маань ч ажлаа шуурхай эхлүүлж байна даа амжилт хүсье.\n

0  |  0
zochinnn(202.55.188.37) 2020 оны 07 сарын 10

Ерөнхий сайд, шадар сайд хоёр маань үнэхээр л сайн гар нийлж ажиллах туршлагатай хүмүүс гэдэг нь харагдаж байна. Ажлаа хүлээж аваад шууд л ард түмэндээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэсэн шадар сайддаа баяр хүргэе.. Гадаадад байгаа иргэдээ авч ирэх ажлыг хурдан зохион байгуулаарай. Шадарсайд минь Амжилт хүсье

0  |  0
123zochin(202.126.88.60) 2020 оны 07 сарын 10

ШАДАР сайд энэ асуудлыг түргэн шуурхай шийдэх тал дээр илүү анхаарч ажиллаарай. Амжилт хүсье\n

0  |  0
Top