Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Монгол Улсын шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар анхдугаар хуралдаж Гадаад харилцааны яамны дэд сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай.

Б.Мөнхжин нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн.  Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.

  • 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн
  • 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе
  • 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга
  • 2015-2016 онд Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга
  • 2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга
  • 2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ. Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.116.72) 2020 оны 07 сарын 14

ДЭДсайд,сайд 2-н аль нь гол ажлаа гүйгэтгэдэг юм бол сайд нь дэдээ зараад биe амар суудаг эсвэл ,дэд нь сайдынхаа амыг хараад ангайж суудаг уу аль нь бол ?тэгээд агeнтлагийн дарга ,орлогч ГАЗАР ХЭЛТСИЙН ДАРГА,ОРЛОГЧ ГЭЭД Л ЯВЖ өгнө биз дээ

0  |  0
Зочин(103.212.116.72) 2020 оны 07 сарын 14

дэд сайд,сайд 2-ын хэн нь гол ажлаа хийдэг юм бол. сайд ньдэд ээ зараад өөрөө бие амар суудаг эсвэл. дэд нь сайдынхаа амыг хараад ангайж. суудаг. уу гээд

0  |  0
Z(202.9.46.129) 2020 оны 07 сарын 10

neg l shoronjson tsarai zustei baagii

1  |  0
bold(66.181.187.143) 2020 оны 07 сарын 10

yu bolohgu gej zob bna .32 tei ix hurliin gushuun bgaa shuudee

0  |  0
Инээд хүрчихлээ(103.212.119.16) 2020 оны 07 сарын 10

Ёстой хөх инээд хүрчихлээ, 35-тай залуу ДЭД САЙД ч болох гэж дээ, бөгсөө ч арчиж чадахгүй байх даа\n

2  |  0
Top