Ө.Энхтүвшин, Т.Бадрал нарыг “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав.


  1. Шадар сайд асан Ө.Энхтүвшин
  2. ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал
  3. ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг
  4. БОАЖЯ-ны харьяа Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх
  5. БХЯ-ны ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч Г.Нармандах
  6. ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнодын Африкийн газрын захирал Д.Гансүх
  7. Сангийн яамны ТЗУГ-ын ахлах шинжээч Ц.Энхтуяа
  8. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан
  9. ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын Хүүхэд залуучууд ахмад настан, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Баярмаа
  10. БХБЯ-ны Дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ү.Бадамсүрэн
  11. БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны секторын эрхлэгч Э.Энхтогтох
  12. ЗТХЯ-ны Хуулийн хэлтсийн дарга Н.Бат-Эрдэнэ
  13. УУХҮЯ-ны ТЗУГ-ын ахлах шинжээч Ш.Уранчимэг
  14. ХХААХҮЯ-ны ЖДҮҮХХБЗГ-ын ахлах шинжээч А.Гэрэлзаяа
  15. ЭХЯ-ны ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн ахлах шинжээч Ц.Цогзолмаа
  16. ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал
  17. ТЕГ-ын Хэлтсийн дарга С.Сэргэлэн
  18. СХЗГ-ын СБТДАГ-ын ахлах мэргэжилтэн Д.Даш-Янжмаа нарын шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэт(202.131.243.186) 2020 оны 07 сарын 11

Күй, дандаа эрхтэн дархтанг шагнаад, ганц ажилчин хорсонгүй юу??? Ажлын голын нугалдаг!!!! Өөрсдийгөө шагнаж эргүүтээд . . .

0  |  0
Top