Хонь
Нөхцөл байдал сайнаар эргэж, таныг сургамжтай уулзалт хүлээж байна. Хүмүүстэй ярилцахдаа хэлсэн үгээ буцааж болдоггүйг санаарай. Хэрэв удирдлага тань таалагдахгүй байгаа бол ажлын байраа солиод үз. Энэ өдөр ийм боломж олдох магадлал өндөр байна. Дурлалтай учирсан хониныхны харилцаанд таатай өөрчлөлт гарна.
Үхэр
Ажил дээр гарсан мэргэжлийн зорилтуудаа шийдвэрлэхийн тулд найз нараасаа зөвлөгөө авахыг зөвлөж байна. Гэхдээ орлогынхоо талаар ярьж, мөнгө зээлэх хэрэггүй. Ажлын нөхөд тань танаас идэвх зүтгэл хүлээж байгаа бөгөөд бусдын эрх ашгийг хамгаалахдаа өөрийнхөө эрх ашгийн тухай мартах хэрэггүй. Өдгөө шинэ санаа үнэд хүрсэн энэ цаг үед өөрийн бодлоо илэрхийл. Таны санал нэр төр, ажил үйлс тань сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Ихэр
Өнөөдөр мөнгөө хэмнэх өдөр. Гэхдээ мартамхай зан тань торгууль эсвэл шаардлагагүй зардал гаргахад хүргэж болзошгүй. Ажил дээрээ удирдлагадаа ажил хэргийн сонирхолтой шийдвэр дэвшүүл. Таны нэр хүнд өсөх болно. Өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэхдээ урсгал дага. Таны хувьд сонголт хийх цаг нь болоогүй.
Мэлхий
Та сайн ч тэр, муу ч тэр зүйлд бэлэн байх ёстой. Энэ өдөр таныг санаандгүй тохиолдлууд хүлээж байна. Бүхэл өдрийн турш нэг асуудалд анхаарлаа төвлөрүүлэхэд хүнд байх болно. Үдээс хойш нөхцөл байдал дээрдэх ч тогтвортой бус байна. Орой нь гэр бүлийнхээ хүрээнд та нэгэн сонин мэдээ дуулах ба нэг мэдээ нь заавал сайхан мэдээ байх болно.
Арслан
Ажлын хамт олон, удирдлагадаа сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал. Энэ тохиолдолд ажил бүтэмжтэй байна. Гэхдээ жижиг сажиг зүйлийг анхаарах хэрэггүй. Таны хайр дурлал хүмүүсийн ярианы сэдэв болно. Буруутныг хайх хэрэггүй, дурлалт хосуудад атаархах нь байдаг л зүйл. Та аз жаргалтай, өөдрөг байх болно. Энэ өдөр театр, концерт үзвэл илүү их баяр баясгалан мэдрэх болно.
Охин
Одоо хийж болох зүйлийг хойшлуулах хэрэггүй. Хэрэв хайраа бататгахад хүчин чармайлт шаардагдаж байгаа бол бүү хойш нь тавь. Энэ өдрийн таны шилдэг стратеги бол санаа нэгтнээс тусламж авч, өөрийн үйлдлээ төлөвлөх. Үдээс хойш ажил дээрээ эсвэл хөрштэйгээ бага зэргийн маргаан, үл ойлголцол дэгдээж болзошгүй.
Жинлүүр
Ердийн ажил үйлс тань өөрөө л бүтэх болно. Ашигтай хүнтэй танилцах, шинэ харилцаа үүсгэх боломж гарвал бүү алдаарай. Зарим жинлүүрийнхэн сэтгэлийн таашаал эдэлж, танд хэн нэгэн хайраа илчилнэ. Аз жаргалаа анзааралгүй алдуузай. Таны зүрх зөв замыг зааж өгнө. Ийм мэдрэмжээс татгалздаггүй бөгөөд хувиа хичээх хэрэггүй.
Хилэнц
Хилэнц энэ өдөр өрөө төлөх үүрэг хүлээнэ. Магадгүй ашгаа хуваалцах хэрэг ч гарна. Хэн нэгэнтэй үүсгэсэн маргаанаа шүүхээр шийдвэрлүүл. Энэ өдөр үүсгэсэн хэрэг таны талд шийдэгдэнэ. Гэхдээ харамч хүн хоёр дахин төлдгийг бүү мартаарай. Орой нь гэртээ зочид урь эсвэл найзындаа зочил. Энэ оройг ганцаар өнгөрүүлэх хэрэггүй. Учир нь таны ирээдүйд эерэг нөлөөлөх хэрэгтэй уулзалтыг өнгөрүүлнэ гэсэн үг.
Нум
Энэ өдөр таны хувьд сонирхолтой, гэнэтийн шинэ танилуудаар дүүрэн байх болно. Зарим нумынханд ажил төрлөө өөрчлөх хүсэл төрнө. Таны эрчим гайхалтай өндөр байх ба гагцхүү зөв удирдах хэрэгтэй. Ямар салбарт үйл ажиллагаа эрхлэх нь таны шийдэх хэрэг. Гэхдээ ажил дээр ч тэр, хайр сэтгэлийн асуудал дээр ч тэр таныг зөвхөн амжилт хүлээж байна.
Матар
Энэ ордныхон уран сэтгэмжид хөтлөгдөж, заримыг нь тодорхой хэмжээгээр хэрэгжүүлж чадна. Бодохын төдийд таны хүссэн зүйл чинь ид шидийн гэмээр өмнө чинь бий болно. Гэхдээ илүү бодитой зүйл хүсээрэй. Энэ өдөр хайр, сэтгэлээ илчлэхэд таатай. Гэхдээ тулгарч буй асуудлаа сайтар тунгаах хэрэг гарна.
Хумх
Энэ өдөр та маш ачаалалтай байна. Гэхдээ энэ таны хувьд сонирхолтой санагдана. Хэрэв таны цалин таны сэтгэлд хүрэхгүй байгаа бол удирдлагадаа гомдлохын оронд шинэ ажил хайгаад үз. Энэ өдөр хувцасныхаа шүүгээг цэгцэлж, ойрын өдрүүдэд гоо сайхны салон, үсчнээр ороход гэмгүй. Сэтгэл булаан төрхөө эргүүлэн авчрах цаг нь болжээ.
Загас
Бүтэмж муутай ажлаа орхин, шинэ төлөвлөгөө зохиоход анхаарлаа хандуул. Энэ өдөр ашигтай гэрээ байгуулж, маргаантай асуудал дээр тохиролцоонд хүрэх магадлал өндөр байна. Ажлын хамт олонтой өнгөрүүлсэн үдэш баяр баясгалангаар дүүрэн байх хэдий ч зардал өндөр гарна. Тиймээс бүх мөнгөө авч явах хэрэггүй. Учир нь та бүгдийг нь үрчихнэ. Ингэхдээ гэр бүлийнхээ хүнтэй хамт явахаа мартуузай.
Сэтгэгдэл ( 0 )