Хамгийн баян дэд сайд нь Г.Батсуурь

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Баяр наадмын өмнө Засгийн газар хуралдаж дэд сайдуудыг томилсон билээ. Тэгвэл дэд сайдуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар ил болгожээ. Үүнээс харахад хамгийн баян дэд сайд нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь аж. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажилласан юм. Засаг даргаар ажиллахаас өмнө буюу 2015 онд гаргаж байсан хөрөнгө орлогын мэдүүлгээс 2019 оных хоёр дахин өсчээ. Тодруулбал 2015 онд өөрийн орлого 37 сая, гэр бүлийн орлого 12 сая төгрөг гэж мэдүүлж байсан бол 2019 онд өөрийн орлого 72 сая, гэр бүлийн орлого 29 сая төгрөг болсон гэж мэдүүлсэн байна.  

Түүний намтарыг товчхон танилцуулахад 1971 онд төрсөн. Эхнэр, 3 хүүхэдтэй. 

Боловсрол эзэмшсэн байдал:

  • 1979 – 1987 Говьсүмбэр аймаг ЕБСургууль Бүрэн бус дунд
  • 1987 – 1991 УБ Хот ТЗ-н Техникум Тусгай дунд
  • 1991 – 1996 УБ Хот ШУТИС Нефть барилга байгууламжийн инженер
  • 2002 – 2004 УБ Хот Удирдлагын академи Төрийн удирдлагын менежер
  • 2007 – 2009 УБ Хот Удирдлагын академи Төрийн удирдлагын Магистр

Ажилласан байдал:

  • 1996 – 1997 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Засварчин
  • 1997 – 1998 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Механик
  • 1998 – 2000 Говьсүмбэр аймаг Нефть хангамжийн газарт Ерөнхий инженер
  • 2000 – 2006 Дорноговь аймаг Нефть хангамжийн газарт Дарга
  • 2006 – 2010 Говьсүмбэр аймгийн Засаг даргын Орлогч
  • 2012 – – Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны дарга
  • 2015 – 2016 Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Дарга
  • 2016 оны 07 сарын 08 – Говьсүмбэр аймгийн засаг дарга

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

  • Орлого 72 сая 
  • Гэр бүлийн орлого 29 сая
  • Хадгаламж 171 сая
  • Орон сууц 692 сая: 4 нийтийн орон сууц, 2 өвөлжөө, 2 граж
  • Авто машин 91 сая: LEXUS RX 330, Toyota Camry 1
  • Мал аж ахуй 316 сая: Тэмээ 17, адуу 127, хонь 267, үхэр 23, ямаа 96
  • Зээл, авлага байхгүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top