ШШГЕГ-ын даргаар Г.Загджавыг томиллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 22

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болсон. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хэлэлцсэн байна. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар Уул уурхайн дэд сайд асан Г.Загджавыг томилжээ. 

Г.Загджавын товч намтар:

  • 1980 онд Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль
  • 1985 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль
  • 1999 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт
  •  2000 онд Төрийн удирдлагын академи
  • 2003 онд ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академид суралцсан.
  • Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.
  • 1985-1987 онд Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс
  • 1987-1993 онд Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэст ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга
  • 1990-1993 онд Ховд аймгийн шүүхэд аймгийн шүүхийн гишүүн
  • 1993 онд "Алтай интернэйшнл" ХХК-г байгуулан ерөнхий захирал
  • 1998-2000 онд Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч
  • 2000-2008 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг дарга
  • 2008-2012 онд УИХ-ын гишүүн
  • 2016-2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Конец фильма(64.119.20.42) 2025 оны 03 сарын 13

Орон нутгийн сонгуулиар төрийн тусгай албаны даргаар улс төрийн томилгоо хийж байгаа нь өнөө нэг их дуулиантай авлигын хэргээр шүүхээс ял авч болзошгүй этгээдүүдээ харж үзэх гэж байшаагийх уу гэж заавал асууцгаана шүү. Шударга ёсны төлөө хүчээ ч ёстой нэг нэгтгэж дээ бид. Хахаха

2  |  0
BI(107.200.41.82) 2025 оны 03 сарын 13

ENE NEG YU CH BUTEEDEGGUI MUNHIIN DARGANTSAR BAINAA.\n

2  |  0
Top