Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болсон. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хэлэлцсэн байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Баатаржавыг Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаар томилсон билээ. Иймд тус албан тушаалд тус газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болдыг томилсон байна.
Цагдаагийн хурандаа Ж.Болдын товч намтар
- 1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч
- 2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,
- 2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга
- 2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,
- 2017-2019 онд Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын дарга
- 2019 оноос Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга
Сэтгэгдэл ( 0 )