Хонь
Тэсвэр тэвчээр, хөдөлмөр юуг ч давна. Өнөөдөр та эрч хүчээр дүүрэн байх тул ажил төрөл тань гайхалтай бүтнэ. Гудамжинд эзэнгүй нохой, мууртай таарвал хажуугаар бүү өнгөрөөрэй. Өнгөрсөн хайр сэтгэлийн харилцаагаа дурсан уйтгарлаж магадгүй.
Үхэр
Энэ ордныхны толгойд бүтэн өдрийн турш баярт үйл явдал эргэлдэх болно. Хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй. Хэлэх үгээ эхлээд тунгаан бодоорой. Учир нь хайртай хүнээ гомдоож магадгүй. Эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Ихэр
Хэн нэгэнд утастахыг аль эртнээс бодсон ч шийдэж чадахгүй байсан бол өнөөдөр зориг гаргаарай. Ихрүүд өнөөдөр дур булаам байдал, инээмсэглэлээрээ зэвсэглэхийг зөвлөж байна. Тэгвэл бүх зүйл бүтэж, ажил дээр гаргасан алдааг тань хүртэл уучилна. Бүтэн өдрийн турш та амьдралын тухай эргэцүүлэн бодно.
Мэлхий
Дуу хөгжим таны уйтгар, гунигийн амархан үргээнэ. Тиймээс дуртай хөгжмөө чангахан тавьж сонсоорой. Таны тухай хүмүүсийн хэлэхийг анхааралтай сонсож, дүгнэлт хий. Өнөөдөр таны амьдралд тохиох бүх зүйл чухал биш.
Арслан
Таатай өдөр. Од гарагс өнгөрсөн долоо хоногт төрсөн санаа, санаачилгаа хэрэгжүүлэхэд тань тусална. Ажил хэргийн харилцаа, олон нийтийн болон төрийн байгууллагуудад хандсан асуудал нь бүтээмжтэй байх болно. Хайртай хүнтэйгээ болзох, гэрлэлтээ батлуулах, шинэ харилцаа үүсгэхэд тохиромжтой өдөр.
Охин
Өнөөдөр оюуны ажил хийх, чухал шийдвэр гаргахад тохиромжтой өдөр. Дотнын хүмүүсийн гуйлтад ханддаг таны хандлага ноцтой яриа үүсгэж болзошгүй. Нэгэн зэрэг олон ажил эхлүүлэх хэрэггүй. Бүгдийг нэгэн зэрэг амжуулж дийлэхгүй.
Жинлүүр
Өнөөдөр сонсогчийн байр сууринд очихыг хичээ. Тантай хөөрөлдөж буй хүнд ч таатай байхаас гадна та өөрөө олон шинэ, сонин зүйл мэдэж авна. Та найз нар, хартай хүмүүсээ мартаагүй биз? Танд нэг хүн ихээр гомдож байна гэж од гарагс хэлж байна. Танил хүнтэйгээ муудалцаж болзошгүй.
Хилэнц
Танд хүнд хайрлуулах хамгийн чухал. Энэ өдөр танд ийм мэдрэмжийг бэлэглэнэ. Хайртай хүнээ эрхлүүлээрэй. Жинхэнэ нөхөрлөл гэдэг нь нууцаа хадгалахыг хэлдэг гэж од гарагс танд сануулж байна. Тиймээс хэрэв нөхөрлөлөө нандигнадаг бол хэнд юу хэлэхээ хянаж байгаарай.
Нум
Нумынхан өнөөдөр гэр бүлийн амьдрал зохиоход бэлэн болсноо мэдэрнэ. Бодлоо өөрчлөхөөсөө өмнө энэ тухай хайртай хүндээ дуулгахаа мартуузай. Ганц бие нумынхан загас, үхрийн ордныхны анхаарлыг татна. Өнөөдөр хэн нэгэнд өөрийнхөө зөв гэдгийг хүчээр нотлохгүй байхыг зөвлөж байна.
Матар
Өнөөдөр ирээдүйгээ төлөвлөхөд тохиромжтой мөч. Эхлүүлсэн ажлаа дуусгах хүч танд хангалттай байна. Нэр хүнддээ найдах хэрэггүй, бүтэхгүй. Сайн танихгүй хүнээс санхүүгийн дэмжлэг эсвэл үнэтэй зөвлөгөө авч магадгүй. Өнөөдрийн зүүд гурван хоногийн дараа дахин давтагдвал биелэх болно.
Хумх
Сонирхолтой зүйлээ хий. Бага зэрэг бодлогоширч, дуугаа хураалаа гэж танд хэн ч гомдохгүй. Бүтэн өдөр нойрмог байна. Хайртай хүнтэйгээ маргалдах үл ойлголцоход хүргэж болзошгүй. Маргалдахыг хүсээгүй л бол тэвчээр гаргаарай.
Загас
Танд өнөөдөр бодит асуудалтай тулгарсан мэт санагдана. Гэхдээ аливаа зүйлийг өөр өнцгөөс нь харахад хөгжилтэй болохыг та ойлгоно. Хэрэгтэй хүмүүстэй үг хэлээ олохыг хичээ. Гэхдээ эртнээс бодож боловсруулаарай. Хайртай хүндээ юу ч хэлсэн тэр таны үгийг сонсохгүй.
Сэтгэгдэл ( 0 )