“Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчин бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй

Админ | Zindaa.mn
2020 оны 07 сарын 24

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас тусламж, дэмжлэг үзүүлэх журмаа  шинэчлэн  гаргалаа. Энэхүү журмаар Эрдэнэт үйлдвэрт ажиллагч бүр орон сууцны дэмжлэг авах эрхтэй болов. Өмнө нь гэр бүлийн нэг  гишүүнд олгодог байсан бол одоо  Эрдэнэт үйлдвэрт ажилладаг эхнэр нөхөр  хоёул 12 сая төгрөг авах боломж бүрджээ. Мөн Эрдэнэт үйлдвэрт гурав ба түүнээс дээш жил ажилласнаар орон сууцны дэмжлэг авах эрх нээгддэг байсныг нэг жил болгон өөрчилжээ. Түүнчлэн дэмжлэг хүртсэн ажилчинтай тогтвортой ажиллах гэрээг 10 жилээр байгуулдаг байсныг таван жил болгон өөрчилсөн байна. Шинэчилсэн журмыг энэ оны долдугаар сарын 17-ноос мөрдөнө. Нийгмийн хариуцлагыг жишиг хэрэгжүүлэгч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  нь ажиллагчид, ахмад настан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүстээ 24 төрлийн тусламж дэмжлэг үзүүлдэг юм.

Я.Энхтуяа

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Й(202.131.237.137) 2020 оны 09 сарын 30

Эрдэнэт үйлдвэр гэж нил танил талаараа ордог бүтэхгүй газар

0  |  1
Ц(202.131.237.137) 2020 оны 07 сарын 25

Эодэнэт үйлдвэрт ажилдааггүй хүмүүс л хохирч байгаам даа.

0  |  0
ахмад(103.26.193.224) 2020 оны 07 сарын 25

Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн байр авахад санхүүгийн тусламж бий юу?

0  |  0
Соах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 25

Мрнгол улсын иргэн бүр орон сууцны дэмжоэг авах эрхтэй. Эрлэнэт үйлдвэрийн ажилчин бүр гэж ташаарсныг залрууллаа.

1  |  0
Иргэн(66.181.161.100) 2020 оны 09 сарын 30

Байгалын баялаг нийт ард түмний өмч болохоос МАН- ын өмч биш юмсан

1  |  1
Top