Өрнийн зурхай: Жинлүүрийн ордныхон айдсаа даван туулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Хонь

Ажлын газар нь шинэ дүрэм гаргах, шинэ ажилтан авах зэрэг өөрчлөлт гарч магадгүй.  Өөрийгөө дэлхийн төв гэж хуурахаа боль. Өнөөдөр таны гарт орсон техник хэрэгсэл эвдрэх тул эдгээр зүйлээс хол байхыг зөвлөж байна.

Үхэр

Энэ өдөр ойр дотнын хүмүүстэй ямар ч сэдвээр хөөрөлдөж болно. Харилцан ойлголцох бөгөөд ямар нэгэн асуудал байвал хамтдаа шийдэх боломж гарна. Гэнэт сэтгэлээр унавал ямар ч хөгжим таны сэтгэл санааг өөдрөг болгоно. Хэн нэгэн таны эрхэнд буй мэт мэдрэмж төрвөл захирах гэж хэтэрхий хичээх хэрэггүй.

Ихэр

Цаг агаар ямар ч байсан та баярлах болно. Гэрээсээ гарахад нь хувь заяа танд гэнэтийн бэлэг барих болно. Жижиг зүйл ч таны уурыг хүргэж болзошгүй. Өнөөдөр хийж боломжтой зүйлийг маргааш гэж хойшлуулах хэрэггүй. Ажлаа амжуулбал тайван амрах болно.

Мэлхий

Мөрөөдлөөр дүүрэн энэ өдөр та үүлэн дундуур нисэх болно. Ажил хэргээсээ амсхийх эрч хүч гаргахыг хичээгээрэй. Ингэж чадвал таныг романтик адал явдал хүлээж байна. Таны шавхагдашгүй эрч хүн ойр дотнын хүмүүсийг тань гайхшруулах болно. Таны дотоод ертөнцийг баяжуулах шинэ танилтай болно.

Арслан

Хүн татах чадварынхаа ачаар таны санасан бүхэн бүтнэ. Хуучин танилтайгаа тааралдах магадлалтай. Тэр танд таалагддаггүй ч хараагүй юм шиг дүр үзүүлэх хэрэггүй. Өнөөдөр цэцэг, мод тарих ажлаас хол бай. Ашигтай санал эргэлзээ төрүүлж болзошгүй.

Охин

Олон хүнтэй газар амарч болно. Өнөөдөр танд хэрэгтэй зүйл бол энэ. Шинэ зүйл сурахаас бүү ай. Сурахад хэзээ ч оройтдоггүй. Бүх хүн таны эсрэг байгаа мэт сэтгэдэл төрнө. Амьдралын эрч хүч, зөн совин буурна. Өндөр настнуудын хууч өвчин хөдөлж болзошгүй. Ахуйн асуудлаа яаралтай шийдэх хэрэг гарна. Аливаа маргаанд тэвчээртэй хандахыг зөвлөж байна.

Жинлүүр

Өнөөдөр айдсаа даван туулж, өөрт байхгүй зориг гаргана. Таны утастахыг хүлээж буй хүн рүү ярихыг зөвлөж байна. Бүхэл өдөржин мөнгөний талаар бодох хэрэггүй. Бүх хүнд л дутагддаг зүйл. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Өдрийн хоёрдугаар хагаст таагүй мэдээ дуулж, төлөвлөгөөгөө өөрчлөх хэрэг гарч болзошгүй. Яарч шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна.

Хилэнц

Уран зохиолын ном уншаарай. Зөвлөгөө авах гэж найз руугаа гүйх хэрэггүй. Та өөрөө шийдвэр гаргаж, хариуцлагаа хүлээх ёстой. Хэн нэгний өмнө буруутай бол уучлал гуйхыг зөвлөж байна. Өмнөх алдаагаа давтахгүй бол хуучны танилтайгаа харилцаагаа өөрчилж чадна. Ингэснээр өдрийн хоёрдугаар хагаст та тайван байх болно.

Нум

Сайхан бие бялдартай болохыг хүсэж байгаа бол өнөөдрөөс эхэл. Болж буй хэрэг явдлыг хяналтаасаа бүү гаргаарай. Удаан хойшлуулж байсан чухал ажлаа өнөөдөр эхлэх хэрэггүй. Өнөөдөр та өөдрөг байж, сэтгэл санаа тогтвортой байна. Хайртай хүнтэйгээ маргалдаж болзошгүй тул тэвчээртэй хандаарай.

Матар

Өнөөдөр шинэ дадал, туршлага суухад таатай өдөр. Хөндлөнгийн асуултаас зайлсхийхийг хичээгээрэй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Бие нь тавгүйрхэж магадгүй. Хувийн амьдралын асуудал шийдвэртэй алхам хийхэд хүргэнэ. Асуудал таны талд шийдэгдэхгүй тул тэвчээртэй хандахыг зөвлөж байна.

Хумх

Таатай өдөр. Сонирхолтой уулзалт, ашигтай захиалга, санал ирж магадгүй. Ямар ч ажлыг зоригтой эхэл, амжилт хүлээж байна. Хэн нэгний мөрөөдлийг унтраах вий. Шантралгүй өөдөө мацахдаа амьдралын таашаалыг мартахгүй байхыг хичээгээрэй.

Загас

Дотнын хүнтэй ярилцахад тохиромжтой өдөр. Асуудлаа шийдэж, ойлголцоно. Энэ өдөр тайван, амгалан өнгөрнө. Хэн нэгнээс тусламж хүлээх хэрэггүй. Азгүй өдрүүд дуусна. Амьдралдаа өөрчлөлт гаргахыг мөрөөдөж байгаа бол өнөөдөр эхлүүлэхэд тохиромжтой өдөр. Хамгийн эрсдэлтэй шийдвэр гаргахдаа ч эргэлзэх хэрэггүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top