Н.Анхбаяр ГХЯ-ны ТНБД-ын ажлаа хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Н.Анхбаярыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилохоор шийдвэрлэсний дагуу Засгийн газрын Хэрэг эрх газрын дэд дарга У.Бямбасүрэн тус яаманд хүрэлцэн ирж Засгийн газрын тогтоолыг танилцуулж, үүрэг даалгавар өгснөөр Н.Анхбаяр үүрэгт ажилдаа орлоо. Ажил хүлээлцэхэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, дэд сайд Б.Мөнхжин болон тус яамны газар, нэгжийн удирдлагууд байлцаж, шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаярт ажлын амжилт хүсэв. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нь 1979 онд төрсөн. Тэрбээр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн бөгөөд 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуулийн Хуулийн сургуульд хуулийн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой, төрийн болон дипломат албанд 17 жил ажилласан,  салбарын мэргэшсэн албан хаагч болно.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tungaa(192.82.69.45) 2025 оны 03 сарын 13

zub xun tabigdlaa mergejlin zadbartai zaluu amjilt xusie ulam sn ajillaarai

1  |  0
Үхэр(182.160.1.181) 2025 оны 03 сарын 13

Сонгон шалгаруулалтанд ганцхан хүн хүсэлтээ ирүүлсэн гэдэг чинь манай улс дипломат ажилтны нөөцгүй болсон гэсэн үг. Эсвэл зориуд бодлогоор бусад хүмүүсийг нэр дэвшүүлэхийг хориглуулах явуулга хийгдсэн хэрэг. Энэ хоёрын аль нэг нь үнэнийг тодорхойлно.

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

sain zaluu etseg uum mundag xun dee

1  |  0
bi(103.212.117.72) 2025 оны 03 сарын 13

Etseg n tetgelegt hamruulaagui bol ene alban tushaald hurehgui bailaa .Oorsdoo tolboriin hurtel tolj chadaghui toroos tairuulaa bizdee oor chadlaaraa yvaa negnii suudal baij boloh l baisan mongoliin tor ch gejdee

1  |  0
Зочин(202.179.24.138) 2025 оны 03 сарын 13

Зүгээрээ хийж байг мэргэжлийн хүн л юм байна шүү дээ.

2  |  1
Зочин(202.9.40.50) 2025 оны 03 сарын 13

Хунтайж юм биз дээ

1  |  1
Top