АН: Дотоод сонгуулийн хорооныхонд хариуцлага тооцно

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо АН-ын даргын сонгуулийг товлон зарласан байна. Энэ шийдвэрийг намын удирдлагуудтай зөвшилцөхгүйгээр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгож байгаагаа мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлд "Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо нь намын удирдлагатай зөвшилцөхгүйгээр 2020 оны долоодугаар сарын 29-ний өдрийн "Ардчилсан намын дотоод сонгууль товлон зарлах тухай" 27 дугаар тогтоол гаргасныг дэмжихгүй байгаа болно. 

УОК болон орон нутгийн намын удирдлагуудаас ирсэн саналыг харгалзан үзэхгүйгээр шийдвэр гаргасан, мөн намын үндсэн дүрмээр олгогдоогүй эрх эдэлж сонгууль товлон зарласныг буруушааж энэ асуудлыг намын эрх барих дээд байгууллага ҮБХ-ны хурлаар эцэслэн шийдвэрлэхийг мэдэгдэж байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 31

АН гэмт хэргийн бүлэглэл болоод удаж байгааг гаргасан шийдьэр үгүйсгэсэн мэдэгдэл бүрэн нотолж байна. Устгаж алга болгох нь бараг дээр ч байж мэднэ.

0  |  0
amar(182.160.34.216) 2020 оны 07 сарын 31

АН чинь Алалцдаг нам гэсэн үг юм биш үү.

0  |  0
Цээгий (192.82.77.203) 2020 оны 07 сарын 31

Могодоо чи ялагдсан паникаасаа салаач малаа. Хэдий хүртэл буруугаа бусад руу чихэх вэ

1  |  0
zochin(73.111.180.213) 2020 оны 07 сарын 31

AH xeruulee boly 30 jil xereldlee

1  |  0
Могод(202.179.25.39) 2020 оны 07 сарын 31

Ер нь сая сонгууль болоогүй зүгээр Нүхтийн аманд байршсан 4 нь Орос прогаммистуудын хакер ажиллагаа болсон гэдгийг ард иргэд ойлгох хэрэгтэй. 20 оны сонгууль жинхэнэ хууль дүрмээрээ өрсөлдсөн бол Олон намын тогтолцоотой шинэ Улсын Их Хурал бүрдэх байсан. 1. Сошиал гүтгэлэг, харлуулалт 2. Хүчээр өгч буй 200.000 төрийн албан хаагчид 3. Мөнгө тараалт 100-500.000 4. Аль 2012 онд үйлдвэрлэгдсэн Хар машин 5. Царцаа 6. Саналын хуудас 7. СЕХ дүн нэгтгэл 8. ОХУ-ын 4 программистууд. Ийм байтал худлаа Ардчилсан улс гэдгээ болих хэрэгтэй.

0  |  1
Top