ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэн эрч хүчтэй байна

2020 оны 08 сарын 06

Хонь

Чухал, эцсийн шийдвэр гаргахаас өмнө сайн бод. Болгоомжтой байж, бүү яар. Ажлын санал, сайхан амлалт, хөнгөхөн мөнгө олох төслүүд таныг санхүүгийн том хохиролд оруулах болно. Түншүүддээ бүү итгэ, ажлын андуудын зөвлөгөөг битгий сонс.

Үхэр

Эрч хүчтэй өдөр тул ажлын бүтээмж сайн. Таны төсөл, төлөвлөгөөг дарга нар чинь дэмжинэ. Тиймээс чухал ажлыг хойш тавилгүй, хэрэгжүүлж эхлээрэй. Өнөөдрөөс эхлэн эрчтэй, шаргуу ажиллавал ашиг орлоготой. Хувийн амьдралд өөрчлөлт гарна.

Ихэр

Эерэг, таатай өдөр. Ямар ч ажил хийсэн, хариуцлагатай, үнэн сэтгэлээр хандаарай. Таны сэтгэлийн хүч, хор шар, шаргуу хөдөлмөрч зан амжилт авчирна. Хамтарсан төсөл хөтөлбөрт оролцвол амжилттай.

Мэлхий

Таагүй өдөр. Аливаа асуудлыг үр дүнтэй шийдэх магадлал тун бага өдөр. Таны салан задгай байдал, хөнгөмсөг зан нэр хүндийг чинь унагаана. Ажлын хамт олонтойгоо бага зэрэг сөргөлдөнө.

Арслан

Ажил хэргээс холдох, амрах цаг өөртөө гаргаарай. Энэ өдөр бясалгал хийх, сэтгэлийн амар амгаланг хүсэх өдөр шүү. Хүмүүстэй харилцвал сэтгэлийн хямралд орох магадлалтай. Яарч шийдвэр гаргаж болохгүй. Орой цэвэр агаарт зугаалаарай.

Охин

Аюултай өдөр. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөө, амьдралд өөрчлөлт оруулна. Бүтэх зүйл тун бага. Болгоомжгүй үг хэлж, яарч шийдвэр гаргахаас зайлсхий. Гэмтэж бэртэх, эд зүйлсээ хаях магадлалтай тул тун болгоомжтой байгаарай.

Жинлүүр

Энэ өдөр таныг зүрх зоригтой байхыг од эрхэс зөвлөж байна. Муудалцсан, тангараг тасарсан хүмүүстэйгээ эвлэрэх өдөр. Түншээ буруу дүгнэснээс санхүүгийн алдагдал хүлээнэ. Өөрөөс тань үл хамаарах шалтгаанаар маш ашигтай гэрээ байгуулах боломжоо алдана. Хайр дурлалд ээлтэй өдөр, гэнэтийн учрал тохиолдоно. Архи согтууруулах ундаа, мах хэрэглэхээс зайлсхий.

Хилэнц

Нууц хүсэл, мөрөөдөл, төлөвлөгөөгөө бусдаас нуугаарай. Хоосон дэмий ярианаас хол байвал ажил тань бүтнэ. Сүүлийн үед үүссэн асуудлуудыг тань шийдэхэд тус болох санхүүгийн дэмжлэг орж ирнэ.

Нум

Ажил хэргийн түнштэй харьцах болон олон нийтийн ажилд оролцоход муу өдөр. Гэр бүлд асуудал үүснэ. Хүмүүсээс зайгаа барьж, нууцаа өөртөө хадгал. Хайр дурлалын адал явдал хайгаад хэрэггүй.

Матар

Романтик өдөр. Энэ сайхан өдрийг хоосон алдаж болохгүй. Ажил, уран бүтээлдээ амжилт гаргана. Гэр бүл, ойрын хамаатан садан, найз нөхдөдөө энэ өдрийг зориулаарай.

Хумх

Байдлыг буруу дүгнэж, түншүүдтэйгээ хэл амаа ололцоогүйгээс санхүүгийн алдагдал хүлээнэ. Хувийн амьдралд тань гэнэтийн өөрчлөлт гарна. Маш том үйл явдал тохиолдох магадлал өндөр байна. Сандарч тэвдэж болохгүй.

Загас

Эрдэм мэдлэг олж, хичээл номд зүтгэх өдөр. Согтууруулах ундаа, амьтны гаралтай хүнс хэрэглэж болохгүй. Эртний андуудтайгаа харилцаагаа сэргээж, муудалцсан хүмүүстэйгээ эвлэрээрэй. Аялал жуулчлал, зугаалгад явахад сайн өдөр. Их хэмжээний мөнгө орж ирж магадгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top