Маргаашнаас АЛТАНБУЛАГ, ЗАМЫН-ҮҮД боомтоор иргэдээ татаж авна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.08.06/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Өнөөдрийн байдлаар 2001 иргэн гэрийн ажиглалтад байна. Нийт 10865 иргэний тусгаарлалтын хугацаа дууссан. Ойрын хугацаанд буюу энэ сарын 7-10-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор Монгол Улсын иргэдээ татаж авна. Харин энэ сарын 11, 12-ны өдөр БНХАУ-аас Замын-Үүд боомтоор иргэдээ татаж авна" гэж тодотголоо. 

Top