ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхэн сэтгэл татам байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 12

Хонь

Төрөлхийн шударга зангаа аливаа зөрчлийг эсэргүүцэхэд ашиглана. Хэрэв та ажил хэрэгч, дипломат байвал хүмүүсийг удирдан чиглүүлж чадна. Санаатайгаар бусдын эсрэг үйлдэл бүү хий. Харилцааны уян хатан чанар нь өөрчлөлт авчирна. Удаан хугацааны туршид дурсагдах үйл явдал болж магадгүй.

Үхэр

Бизнесийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулахад таатай өдөр. Эмэгтэйчүүд эрэмбэлэгдэж, дэвших боломжтой болно. Гэхдээ хувийн амьдралдаа анхаарч, мөрөөдлийнхөө төлөө зүтгэ. Удахгүй биелэх болно. Зүүдэндээ мөөг харвал эмэгтэйчүүд жирэмсэлж, эрчүүд өвдөж магад.

Ихэр

Сэтгэл татам байдал нэмэгдэнэ. Санхүүгийн болон нийгмийн байдлаа сайжруулах боломжтой. Гэхдээ зөрүүд, хэт тууштай байдлаас болж хамт ажиллагсадтайгаа үл ойлголцож магадгүй. Дээд албан тушаалтантай бүү зөрчилд. Мөрөөдөл биелэхэд ойрхон байна.

Мэлхий

Долоо хоногийн төлөвлөгөөгөө гарга. Таатай өөрчлөлт хүлээж байна. Хүүхдийнхээ бүтээлч байдал, хувийн амжилтад анхаар. Удаан бодсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэхэд таатай өдөр.

Арслан

Маргаанд тохиромжгүй өдөр. Энэ өдөр бизнес уулзалт хий. Гэхдээ зочдыг урих хэрэггүй. Таны үйлдлүүд урьдчилан тааварлашгүй байх магадлалтай. Гэр бүлийн зөрчилдөөнийг өдөөх зүйл бүү хий. Хамаатан садантайгаа уулз. Амарч, эрүүл мэнддээ анхаарал тавь.

Охин

Хуримтлал үүсгэ. Дотоод эрх чөлөөгөө мэдрэх нь чухал. Дасгал хөдөлгөөн хий. Үдээс хойш хайртай хүнтэйгээ хэрүүл маргаан үүсгэх, эсвэл гаднын хүмүүсийн түрэмгийллийн бай болохоос сэргийл. Эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй.

Жинлүүр

Бүтээлч үйл ажиллагаа өсөх өдөр. Ертөнцийг ер бусын өнгөөр харна. Өөдрөг сэтгэл улам нэмэгдэх болно. Хэн нэгний дэмжлэгийг мэдэрч чадна. Энэ нь ирээдүйд итгэх итгэлийг төрүүлж, бүх зүйлийг даван туулахад туслах болно.

Хилэнц

Бүтээлч эрэлхийлэл хийхийг зөвлөж байна. Шинэ танилууд нь амжилтад хүрэхэд тусална. Таны хобби орлого олох шинэ эх үүсвэр болох магадлалтай. Эсрэг хүйсийн хүмүүсийн анхаарлын төвд орно.

Нум

Энэ өдрийг бүх нийтийн эв найрамдал, амар амгаланд зориул. Явж буй замаа зөв гэдэгт итгэж болно. Урам зориг төрнө. Барилга байшингийн ажил, зуслангаа сайжруулах, эсвэл засвар хийхэд таатай. Үдээс хойш эхэлсэн ажил дуусах гэж удна. Алдаа гаргахаас болгоомжил.

Матар

Архаг өвчнөө улам хурцатгах, гаднаас сөрөг нөлөөнөөс болж ядрах зэргээс сэргийл. Харилцах хүмүүсээ зөв сонгож, уулзалт, хүлээн авалтад очих гэж бүү яар. Өөдрөг сэтгэл нь тухайн өдрийн сөрөг хандлагыг бууруулахад тусална.

Хумх

Худалдаа, уран бүтээлд таатай өдөр. Уулзалт, шинэ ажил зэрэг нь таныг хүлээж байна. Удирдах байгууллагуудад хандахад таатай. Агаар салхинаас энерги авна. Сэтгэл санаагаа цэвэр болго.

Загас

Энэ өдөр тайван, тогтвортой байдал ноёлно. Өөртөө итгэх итгэл, төвлөрөл зэргийг олж авна. Хэрвээ та хүсэж байвал оройг гэрээсээ өөр газарт өнгөрүүл. Таныг урьж байгаа найз нөхдийндөө оч. Танд чин сэтгэлээсээ хандаж буй хүмүүстэй хамт байх нь заримдаа зөв сонголт болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top