ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынханд таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Хонь

Бизнес эрхлэхэд таатай өдөр. Мэргэжлийн үйл ажиллагаанд гэнэтийн амжилт ирэх боломжтой. Найз нөхдийнхөө тусламжид бүү найдаарай. Эс тэгвэл амжилтад хүрэх магадлал нь тэг рүү ойртох болно. Үдээс хойш эерэг хандлага буурах болно. Магадгүй үйл явдлууд таны хүссэнээр болохгүй байх. 

Үхэр                                                  

Харамсалтай нь та үйл явцад нөлөөлөх магадлал багатай юм. Зөвхөн тактик, дипломат байдал туслах болно. Оройг намуухан орчинд эсвэл галын дэргэд өнгөрүүл.

Ихэр

Бүтээлч,  урам зоригийн өдөр юм. Хувийн амьдралдаа сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байхыг амлаж байна.  Өнөөдөр таны ажил сайн үр дүнд хүрэх болно. Таны сахилга бат, өөрийгөө илэрхийлэх чадварыг хүмүүс үнэлнэ.                      

Мэлхий                                                       

Маш өндөр гүйцэтгэл, ашигтай холбоо, сайн мэдээгээр дүүрэн байна. Оюутнууд болон багш нарт илүү таатай. Өнөөдөр сайн мэдээ сонсож, дээд албан тушаалтнуудаас урам авна.                                               

Арслан                                      

Зорилгодоо хүрэх замд дэвшил гарах магадлалтай. Найз нөхөд, гэр бүлийн харилцаа, бэлгийн харьцаанд таатай өдөр.

Охин

Худалдааны хэлцэл, гэрээ нь ашигтай байх болно. Амжилтад хүрэхийн тулд эрсдэлтэй үйлдлүүд ч хийнэ. Мэргэжлийн үйл ажиллагаанд том боломж гарч ирснээр амжилтад хүрэх боломжтой. Найз нөхөдтэйгөө уулзахад таатай өдөр.

Жинлүүр

Бүтээлч үйл ажиллагаа, мэдээлэл, ажлын туршлага солилцоход таатай өдөр. Энэ өдөр таны хувийн амьдралд сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байхыг амлаж байна. Өнөөдөр та хайртай хүмүүсийнхээ тусламжид найдаж болно. Гэсэн хэдий ч үйл явдлууд бидний хүссэнээр болохгүй байх шиг санагдаж магадгүй юм. Амьдралаас баталгаа, тогтвортой байдлыг хүлээх ёсгүй.

Хилэнц

Өөрчлөлт хийж, төлөвлөгөөгөө тэлэн, үйл ажиллагаагаа нэмэх өдөр. Гэхдээ зарим зүйл таны хувьд алдагдалд хүргэж болзошгүй юм. Шийдвэрээ зоригтой хэрэгжүүлэх боломжтой боловч хүссэн үр дүнд хүргэхгүй.

Нум

Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлтүүд олонтой байхыг амлаж байна. Хайр сэтгэлийн харилцаа холбоо нь баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Хайрт тань эелдэг зөөлөн сэтгэлээр таныг баярлуулах болно. Сэтгэл татам байдал өснө. Өөрийн гэсэн хэв маягтай, амьдралын талаарх өөрийн санаа бодолтой бай.

Матар

Худалдаа, бизнес эрхэлдэг матруудад таатай өдөр. Өнөөдөр та сайн мэдээ эсвэл хамтарсан төсөлд оролцох сонирхолтой саналыг хүлээн авах бололтой. Гэхдээ олон саналд зөвшөөрөх гэж яарах хэрэггүй.

Хумх

Зарим нэг дутагдал, алдаатай тооцооноос болж маш их хүчин чармайлт гаргах вий. Үүсэж буй асуудлын ер бусын шийдлүүдийг олж харах магадлалтай. Та өөрийнхөө чадварыг ашиглан өөрийгөө илэрхийлэх, байр сууриа бэхжүүлэх боломжтой болно.

Загас

Нөхцөл байдал анхаарал сарниулж магадгүй. Өдөр тутмын ажлуудаасаа болж ядарч туйлдаж буйгаа олж мэдэх бололтой. Найз нөхдийнхөөрөө зочлох эсвэл ойр дотнын хүнээсээ бэлэг авах нь таны сэтгэлийг дээшлүүлж, тайвшрах боломжийг олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top