ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан амжилттай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Хонь

Дуусгаагүй ажлуудаа амжуулаарай. Гэр орноо эмх цэгцтэй болгох, засвар хийхэд таатай өдөр. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа итгэлээ гээж болохгүй. Амжилт өөд тэмүүл. Шинэ хүмүүстэй танилцах нь нөлөө бүхий хүмүүстэй холбоотой болоход тусална.

Үхэр

Эрч хүчээ сэлбэх цаг болжээ. Худалдаа болон уран бүтээлийн талбарт амжилт олох боломж байна. Ирээдүйд санхүүгийн нөөцтэй байхын тулд одоо л хуримтлал үүсгэ. Гадуур явахдаа бүдүүлэг хүмүүс болон хулгайчдаас болгоомжил.

Ихэр

Ажил хэргийн шинэ танилуудтай болж, тэд ирээдүйд танд тусална. Нөлөө бүхий ивээн тэтгэгчтэй болохыг үгүйсгэхгүй. Та зарим шийдвэртээ эргэлзэж байгаа бол зөн совингоо дагаарай. Юу болж байгааг сайн мэдэр. Өөртөө анхаарал тавьж, бүх талаа өнгөл.

Мэлхий

Амарч, ойр дотнын хүмүүстэйгээ харилцаж өдрийг өнгөрүүл. Зочид хүлээж авахад таатай өдөр. Хүмүүст сэтгэлээ нээх нь танд амар амгаланг авчирна. Өдрийн хоёр дахь хагаст сунжирсан ажилтай зууралдаж магадгүй. Орой өөрийгөө баярлуулах зүйл хийгээрэй.

Арслан

Төвийг сахисан байр суурьтай байхад илүүдэхгүй. Засвар хийх, хайртай хүнтэйгээ харилцаа холбоогоо бататгах, итгэлцлээ олоход таатай өдөр. Гэр бүлийн багахан баяр зохиосон ч болно. Үүний дараа мөнхөд үлдэх дурсамжтай болсон байна.

Охин

Ядарч магадгүй өдөр. Толгой өвдөж, архаг өвчин сэдэрч магадгүй. Эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Гэхдээ арга хэмжээнд оролцохоос бүү татгалзаарай. Дотнын хүнтэйгээ маргах хэрэггүй.

Жинлүүр

Эрч хүч өндөр байх өдөр. Гэхдээ сэтгэл хөдлөл их байх нь тийм ч таатай зүйл биш. Болгоомжоо бүү алд. Гадна ертөнцөөс тусгаарлагдахыг хүснэ. Өнөөдөр бүх чухал ажлаа хойш нь тавиад чөлөөт цагаа хүүхдүүддээ зориул.

Хилэнц

Тааламжтай өдөр. Бизнес, урлагийн салбарт амжилттай ажиллана. Энэ өдөр шинэ уулзалтууд, гэнэтийн танилуудаар дүүрэн болж өнгөрнө. Урьдчилан тооцоолоогүй зардлууд гарахыг анхааруулж байна. Сэтгэл хөдлөлөөсөө болж үл ойлголцохоос зайлсхий.

Нум

Энэ өдөр та шинэ газар очиж, сонирхолтой ажилд оролцох бололтой. Урт хугацааны төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт орох магадлалтай. Хамтрагч нарыгаа солиход бэлэн бай. Удирдлагатайгаа зөрчилдөж болзошгүй. Үдээс хойш таагүй байдал арилж, бүх зүйл тэнцвэртэй болно.

Матар

Хүч чадлаа хадгалж, эргэн тойрон дахь хүмүүстээ анхаарлаа хандуул. Таны санаа бодол сайхан байдлын үндэс болдгийг бүү март. Мөрөөдөж байсан боломжоо бүү алд. Хамт ажиллагсад эсвэл дээд албан тушаалтнуудтайгаа маргаж магадгүй юм. Буулт хийхийг хичээ.

Хумх

Өмнөх өдрүүдэд та өөрийгөө тэнэг зүйлээс аварсан бол одоо дүгнэлт хийнэ. Үүний үр дүнд та амьдралын сайн сайхныг мэдрэх болно. Одоо та өөртөө болон эргэн тойрныхоо хүмүүст тааламжтай хандаж эхэлнэ. Орой айлд зочилж магадгүй.

Загас

Тааламжтай өдөр. Тэнцвэртэй байж, зохицох чадвар, шударга ёсыг харуулна. Бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд тохиромжтой цаг. Санхүүгийн ашиг олж чадахгүй байх вий гэж бүү эмээ. Юуг ч амжилттай хэрэгжүүлж чадна. Зарим өөрчлөлт гарна. Төслөө сурталчлах ажлаа хурдасга.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top