Өмнөговь: 148 оюутан 100% тэтгэлгээр суралцахаар боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Энэ жил Өмнөговь аймгийн хувьд онцлог. 2020 оныг аймгийн хэмжээнд БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ ЖИЛ болгож зорилтот ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм. Орон нутагт дутагдалтай хүний нөөцийг бүрдүүлэх дэд хөтөлбөр амжилттай хэрэгжиж энэ жил шинээр 59 оюутан, хуучин 89 оюутан гэрээгээ сунгаж тэтгэлэгтээ хамрагдахаар болов.

Судалгаанд үндэслэн орон нутагт дутагдалтай байгаа мэргэжлээр их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын Тамгын газар 100% төлж сургадаг. Ингэхдээ дүнгийн голч 2.8 түүнээс дээш байх. Төгсөж ирээд орон нутагтаа ажиллах зэрэг болзолыг хангасны үндсэн дээр уг тэтгэлэгт хамрагдана. Тэтгэлэгт хөтөлбөрийн болзолыг хангаж чадвал төгстлөө төлбөрөө төлүүлэх бүрэн боломжтой. Төгсөөд ирэхэд ажлын байр бэлэн. Энэ бол хариуцлага бөгөөд оюутан, эцэг эхийн төлөөлөл, аймгийн удирдлага гэсэн гурвалсан гэрээг байгуулсан байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(66.181.191.241) 2020 оны 08 сарын 26

эд нар одоо улсын мөнгөөр ингэж туйлахаа хэзээ болих юм бэ

0  |  0
Эрдэнэ(66.181.191.241) 2020 оны 08 сарын 26

ихэнх нь зөнөчихсөн угаасаа аймагтаа ажилдаг хахуулчид юм биш үү

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 08 сарын 22

Dandaa l emegtei oyutniud bna Hoorhiidoo ercnuud ni ingeed l uldeed jenderiin haritsaa alfagdaad bh yumdaa

0  |  0
Top