Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр Ж.Энхбаярыг томилжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр томилогджээ. Учир нь, Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Энх-Амгалан ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогджээ. Тиймээс түүний оронд УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр ажиллахаар болсон байна. Тэрбээр 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Юу вэ(202.179.24.134) 2020 оны 08 сарын 18

Хэрхэн идэж ууж цуслах завших цөлмөх хулгайлах хуйвалдах ажлыг нь ахлаж зөвлөх юм биз дээ

0  |  0
Top