Т.Ганболд: Бид өнөөдөр Хойд Солонгосын нөхцөл байдал руу тун дөхөж байна

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд бие дааж нэр дэвшигчдийг төлөөлж, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 2020 оны УИХ-ын сонгууль луйвар болсон. Иймд саналыг  дахин тоолох бус дахин санал хураалт явуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр “Сонгуулийн  луйвар булхай боллоо гэдгийг бид санал хураалтын дараа шууд мэдэгдэж байсан. Тодорхой жишээ, баримтууд дээр судалгаа хийж Ерөнхийлөгчид хандаж байсан. Өмнө нь хуулийн байгууллагуудад ч өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд ямар ч арга хэмжээ авсангүй. Хэтэрхий нэг талд үйлчилсэн, төрийн, хуулийн бүтэц байгаад иргэд, сонгогчид, намууд бухимдаж байна. Өнөөдөр төсвийн хөрөнгөөр сонгууль хийж,  техник, технологийн илт бохир аргаар  луйвар хийж ард түмний саналыг өөрсдөдөө наасан ялсан гэж байгаа улс төрийн хүчний хувь дөнгөж 40-хөн хувь байгаа. Тэгвэл ард түмний 60 хувийн саналыг авсан нам, хүчин, нэр дэвшигчид энд нэгдэж тэмцэхээ илэрхийлээд зогсч байна. Бид ямар нэг албан тушаал, ашиг хонжооны төлөө энд зогсоогүй. Бид ардчиллын үндэс, түүнийг хамгаалах гол зүйл болсон шударга сонгуулийн  төлөө тэмцэж байгаа юм. Илэрхий бохир аргууд, баримт нь байхад хууль хяналтынхан ажлаа хийхгүй удаашруулж байна. Миний дэвшсэн Дархан-Уул аймагт юу болсныг олон нийт маш сайн мэдэж байгаа. Сануулахад, төв серверээс дэлгэц рүү дамжуулж байсан мэдээлэл дээр таслал байх ёсгүйг Сонгуулийн төв байгууллагын ажилтнууд өөрсдөө хэлж байсан. Гэтэл тэр таслал нь дандаа бие даагч нар дээр гарч ирсэн. Биднийг гомдол гаргасны дараа 50 хувь хүртэл нь  гар тооллого хийж өгөх чиглэлийг Ерөнхийлөгч өгсөн. Ингээд тооллого хийсэн ч хүн гараар будахын аргагүй,  цаанаасаа зориуд хэвлэсэн гэдэг нь илэрхий саналын хуудсууд маш олоноороо гарч ирсэн. Дандаа МАН гэсэн сонголттойгоор хийсэн хуудсууд. Видео бичлэгүүд нь ч бий. Бас   багц багцаар нь, боодол боодлоор нь “Энэ хүчингүй саналын хуудсууд юм аа”  гээд цааш нь тавьж байгаа н бичлэг ч   байгаа. Энэ хүчингүй биш, МАН-ыг дуйгуйлаагүй саналууд гэж үзэхээр байгаа. Үүн дээр асуудлыг нэг талд нь гаргаж, хийсэн үйлдэлдээ буруугүй, хууль зөрчөөгүй гэдэгтээ эрх баригчид итгэлтэй байгаа бол дахин саналт хураалт явуул, үүнийг бид шаардаж байгаа. Түүнээс  ахуй амьдрал, авсан цол, ажил төрлөөрөө барьцаалагдсан хууль хүчний байгууллагуудаас үүнийг шалгаж тогтоохыг шаардаад учир дутагдалтай байна. Иймээс бид дахин санал хураалт хийхийг шаардаж байна. Энэ зардал шаардахгүй, хүндрэл үүсэхгүй. Цаашид ийм нөхцөлд, эрх тэгш бус байдлаар сонгууль хийвэл дараа дараагийн сонгууль утгагүй. Ийм байдалд байсаар байвал  авторитар, тоталитар дэглэм тогтно.  Бид өнөөдөр Хойд Солонгосын нөхцөл байдал руу тун дөхөж байна” гэв.

АН, МАХН, ШИНЭ эвсэл, бие даан нэр дэвшигчид хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөх бичиг барьсан юм.

А.СҮЛЕНА

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(64.119.20.253) 2025 оны 03 сарын 13

fucking guy poshel k pizdu

1  |  1
Irgen .(202.55.188.35) 2025 оны 03 сарын 13

Uul n garchaasai gj ih harj bsn hun .haramsaltai

3  |  0
zochin(202.126.89.186) 2025 оны 03 сарын 13

Chi daruuhan bsan bol garah baisan daanch uulzaltuud deer peedger bi yunaas ch aihgvi gd karmandaa gar shaagaad baisiin

2  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Songyyliar har dansanaas garallaa gesen yasan shaadag hulgaichyyd .Turuus tsailaajee bvh niiteerei tsusaaraa eh oronoo avrya mapuudaas.

1  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Ichej vhemeer songyylia bolson.Delhiid Mongold mapyyd ni dahin tur barih bolloo gej medegdej baisaniig sain santsagaa.\n\n

3  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2025 оны 03 сарын 13

Yag vnen shvv dee.Olon ylsiin setgvvljiig yaj ichehgvi hahuuldaj chadavaa.Sanliin hyydasiig yamarch haryyl hamgaaltgvi end tendees avagai hvvhedvvd tevreed avchirj baisan bas huvi hvnii mashinaar avchirj hen ni medegdehgvi hvmvvs avchirsan il shyyd naadag yytand hiichihsen baisan.Zurchilvvd ih baihad icheej iim myy myyhai zviliig demjisen hvmvvs hudaldagdsan eh ornch bish hvmvvs udahgvi vr udamaaraa svirj .Hyjaagiin medeld udruus udurt orj baigaagaa medehgvi bna gej vv.Delegtsen deer shyyd toonyyd ni ilt ihsej bagsaj baisan ni shal teneg hvnch oiloghoor.Boroo orson gej hydallaa shaadag.

2  |  0
Unshigch(194.230.147.227) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich booj yhehnee.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch.\nChi songuulid yalah albagyi, terj yarival songuulid oroltsoh ch erhgyi 1 muu hulgaich

1  |  1
Unshigch(194.230.147.227) 2025 оны 03 сарын 13

Ene hulgaich booj yhehnee.\nAluurchin elbegdorjiin baasaar hoollogch.\nChi songuulid yalah albagyi, terj yarival songuulid oroltsoh ch erhgyi 1 muu hulgaich

1  |  0
Иргэн(122.201.21.139) 2025 оны 03 сарын 13

ЗААВАЛ ЧИ ЯЛАХ ЁСТОЙ ЮМ УУ .СОНГУУЛЬ ДУУСААД 2 САР БОЛСОН ЧИНИЙЙ ГОМДЛЫГ ТАЙЛЖ ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ТООЛСОН \n.ТИЙМ Л ҮНЭНЧ ШУДАРГА ЭХ ОРОН Ч ЮМ БОЛ ЗААМАРЫН ХӨНДИЙГ СҮЙТГЭЭД БАЙГААГАА ЗОГСООЧИХ .НҮДЭЭР ҮЗСЭН ХҮН ХАРАМСАНА

1  |  0
zochin(73.111.180.213) 2025 оны 03 сарын 13

za xuu muny chamaig ix shudarga gej bodson chuny yalagdaj sur garaar toolson shuu dee bid songoltoo xuusen Enkhbayartai nuuleed l baunaa daab

1  |  0
mnbvc(193.154.239.93) 2025 оны 03 сарын 13

ene soliot boliosoi

1  |  0
mgl(64.119.16.220) 2025 оны 03 сарын 13

za zvgeer bitgii solior harin chi muu ter demberelteigee niilj tanhim barih neriidleer hotel barisan bizdee hamaa

1  |  0
Иргэн(192.82.77.195) 2025 оны 03 сарын 13

бараг л хойд солонгос шиг болсон юм биш үү. Хонь шиг ард түмэн аргагүй дээ

3  |  0
mn(202.131.243.186) 2025 оны 03 сарын 13

Дахин л тоолно биз дээ. Дахин санал хураах зардлыг энэ нөхөр гаргах юм байх даа. Дахин сонгууль, дахин санал хураах хоёр өөр асуудал гээд л байгаа нөхөр дөө...

1  |  0
Зочин(202.126.89.189) 2025 оны 03 сарын 13

Хаха чи болон чиний адил мэдрэл муутай энхбаяр мэт нь ялагдхаар л сонгууль будлиантай болсон болдог юмуу ... чи ийм л новшийн болохоор чи ялдсан юм ... муу лалар ..

1  |  1
zochin(103.26.193.237) 2025 оны 03 сарын 13

Бас нэг солиотой амитан гарч ирлээ

1  |  1
зочин(103.9.88.162) 2025 оны 03 сарын 13

Энэ балайг УИХ д суулгах гээд дахиад сонгууль хийх үү,Дарханчуудыг бүү доромжил

1  |  1
songogch(202.126.90.4) 2025 оны 03 сарын 13

chi zvgeer ajlaa sain hiigeecgee balai minee chamaar uls tur dutahgvi shvvdee yamar ergej dairdag nohoi shig amisgaa ve ter songuuli chini ali uje finish boldoniig medeegvi yumuu fucki gej

1  |  0
(66.181.168.131) 2025 оны 03 сарын 13

Tegeed medeed baigaam bol bariad horioch ter huuli chini baigaa bizdee

1  |  0
T(66.181.187.245) 2025 оны 03 сарын 13

Ene balai yu yariad bnaa hoid solongos chini 30 shaham say hunee tejeeged bolh lbdaash de

1  |  0
Ок(202.179.26.158) 2025 оны 03 сарын 13

Сүлена сайн байна сайн мэдээ дамжуулсанд талархаж байна ок

1  |  0
Irven(70.181.124.42) 2025 оны 03 сарын 13

Zuv shyydee.songuuliin horoonii udirdlagiin shyyhed ugugh heregtei.ard olnii songoltiig budilaantuulsan alban tushaaldnuud shiitgel hyleeh heregtei.nam.hychnyyd bie daagchid negdeh baigaa ne sain baina.ard olond bulhaig sain ilchilj ugugh heregtei

3  |  2
Top