БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд Итгэмжлэх жуух бичиг гардууллаа

2020 оны 08 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон хошууч генерал Т.Бадралд өнөөдөр /2020.08.21/ Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын үеэр буюу онцгой нөхцөл байдалд Элчин сайдаар томилогдож байгаа гэдгийг сануулж, хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллахыг хүсэв.

Тухайлбал, хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, эрчим хүчний салбаруудад хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдийг ажил хэрэг болгох, идэвхжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн Элчин сайд, хошууч генерал Т.Бадралд хоёр орны харилцааг тогтсон урсгалаар нь бус, шинэ эрч хүч, идэвх санаачилгаар хөтөлж, ЭСЯ-ны дипломатуудын ажлын тодорхой хувийг БНХАУ-ын улс төр, эдийн засгийн тухай судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээг тогтмол, прагматикаар хийхэд анхаарал хандуулахыг захилаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.158) 2020 оны 08 сарын 22

Стратегийн түншлэл хамтын ажиллагааны талаар ойлголт байхгүй зүгээр л албан тушаалд шунасан хүн очоод юу хийхээ мэдэхгүй ангайж байтал хамаг сайхан боломж урсаад өнгөрөх байх даа. Харамсалтай байна.

0  |  0
Tsoogi(202.126.89.161) 2020 оны 08 сарын 21

Amjilt husye.

0  |  0
Зочин(202.55.188.89) 2020 оны 08 сарын 21

Нэг шилийн эрийг цөллөө.

0  |  0
Top