ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхний хайр дурлалын харилцаанд таатай

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 24

Хонь

Дотнын хүнтэйгээ муудалцах, төлөвлөгөө өөрчлөгдөх зэрэгт сэтгэлээр бүү уна. Тайван, өөртөө итгэлтэй байх нь гаргасан алдаагаа засахад тусалж, зорилгодоо хүрэх зам руу чиглүүлнэ.

Үхэр

Анхааралтай байгаарай. Хамаатан садан, дотнын найзуудтайгаа харьцахдаа болгоомжтой бай. Зарим зүйлийг мартах нь сэтгэл санааг хөнгөлдөг. Мөн эрч хүчтэй болгож, шинэ зүйлийн эхлэлийг тавих болно.

Ихэр

Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуул. Үзэл бодлоо хуваалцаж, санхүүгээ дээшлүүлэх алхам хий. Хүмүүстэй харилцаагаа сайжруул. Мэдээж та өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.

Мэлхий

Хувийн амьдралдаа анхаарал хандуул. Хайртай хүнтэйгээ юунаас болж зөрчилдөж байгаагаа ол. Хотоос гадагш явах, зугаалахад таатай өдөр. Танд тус болсон хүмүүсийг мартаж болохгүй. Хаяж гээгдүүлсэн зүйлээ олж, тасарсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Амарч, уснаас эрч хүч авах нь хүндхэн долоо хоногийг давахад тусална.

Арслан

Гэр бүл, ажил алба гээд бүхий л чухал зүйлдээ анхаарах хэрэгтэй болжээ. Мэргэжлийн үйл ажиллагааны түвшинд өөрчлөлт гарна. Эмэгтэйчүүд шинэ танилдаа болгоомжтой ханд. Шил, төмөр гэх мэт зүйлтэй харьцахдаа болгоомжтой байгаарай. Зүүд зөнтэй бус харин ч эсрэгээрээ байна.

Охин

Бизнес, худалдааны салбарт ажилладаг бол амжилттай байна. Ашигтай санал авч, санхүүгийн ашиг олох магадлалтай. Ямар ч ажлыг зоригтой эхлүүл. Амжилт ойрхон байна.

Жинлүүр

Зорилгоо тодорхой болгосон бол түүндээ хүрэхэд амар байна. Тодорхой ашиг авчрах ажилд оролцоно. Хайр дурлалын харилцаанд маш таатай өдөр. Өдрийг гэртээ өнгөрүүлэхийг хичээ. Орой сэтгэл хөдлөл ихэснэ.

Хилэнц

Сэтгэл хөдлөл өөрчлөгдөх, хэт хөнгөн байх зэрэг нь танд сайн зүйл авчрахгүй. Мэдрэмжээ тодорхой болго. Аливаад болгоомжтой хандах үе иржээ. Эмэгтэйчүүд романтик харилцаанд илүү болгоомжтой хандаарай. Сонгосон хүн тань бүрэн нийцэхгүй байж магадгүй. Мэргэжлийн үйл ажиллагаанд үүссэн асуудал шийдэгдэнэ.

Нум

Удаан хугацаанд уулзаагүй найзуудтай бол тэдэнтэйгээ уулзахаар урь. Энэ өдөр нь найрсаг харилцааг сэргээхэд хамгийн таатай байх болно. Мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр тооцоогоо зөв гаргаарай. Зарим ажил нь маш их хүчин чармайлт, ердийн үүрэг хариуцлагаас үл хамаарах байдлыг шаардана. Шинээр гарч ирж буй асуудлын онцгой шийдлийг ол.

Матар

Таны замд багахан саад бэрхшээл тохионо. Хамт олноосоо сайхан уур амьсгал хүлээгээд хэрэггүй. Хайр сэтгэлийн шинэ харилцаа нь асуудал, шаналал нэмэхээс өөр юу ч авчрахгүй. Хууран мэхлэлт, сөрөг хандлага зэргээс сэргийл.

Хумх

Алдаа гаргаж магадгүй. Эргэн тойрны хүмүүстэй харилцахдаа юм болгон дээр бүү санал зөр. Ажил үүргээ дуустал нь биелүүл. Бүх зүйл төгс байдаггүй тул юм болгонд санаа зовж, эрч хүчээ сулруулах хэрэггүй.

Загас

Гаднаа бүх зүйл сайхан мэт харагдавч дотор тань шуурга болно. Өөртөө сэтгэл хангалуун бус байх нь хүмүүстэй маргахад хүргэнэ. Сайхан зүйлс рүү төвлөрч, дотоод дуу хоолойгоо сонсон, ямар ч зүйлд бэлэн бай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top