Хөл хориог сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийдвэрлэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатарын ахалдаг Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.24/ товлогдсон. Хуралдаан 10:00 цагт Төрийн ордонд Шадар сайдын өрөөнд эхэлнэ. 

Энэ удаагийн хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргахаар төлөвлөжээ. Тухайлбал, цар тахлын үеийн хөл хорио буюу өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх аж.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top