Төлбөрийн тэнцэл оны төгсгөлд 700-800 сая ам.долларын алдагдалтай гарах төсөөлөлтэй байна

2020 оны 08 сарын 25

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2020 оны эхний хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 722.6 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 20.8 сая ам.доллар буюу 2.8 хувиар  буурчээ.

Урсгал данс 722.6 сая ам.долларын алдагдалтай гарахад үйлчилгээний худалдааны тэнцэл 647.6 сая ам.доллар, анхдагч орлогын данс 429.7 сая ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлжээ.

Харин зургаадугаар сард урсгал данс 146.8 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сараас 142.0 сая ам.доллароор өсжээ

Тодотгоход, Төв банкны зүгээс энэ оны төгсгөлд төлбөрийн тэнцэл 700-800 сая ам.долларын алдагдалтай гарна гэж төсөөлж байгаа юм.

Цар тахлаас өмнөх эдийн засгийн нөхцөл байдлыг харахад манай улс эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх чиглэлд анхаарч байсан боловч томоохон шокийг даван туулахад хүрэлцэхгүй байна гэсэн дүгнэлтийг ОУВС-гаас сануулж байсан. Энэ нь манай гадаад эрсдэл буюу төлбөрийн тэнцлийн эрсдэлийг анхааруулж байсан гэсэн үг.

Хуримтлагдсан дүнгээр Монгол Улсын урсгал данс 2008 оноос 2018 оныг дуусах хүртэл хугацаанд 23.5 тэрбум ам.долларын алдагдалтай байсан. Үүнийг бид гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, бондын өр төлбөрөөр санхүүжүүлж ирсэн. Үр дүнд нь Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтын позиц -34.4 тэрбум ам.долларын сөрөг дүнтэй, үүн дотроо гадаад өр 29.5 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байдаг.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top