Засгийн газар ээлжит бусаар хуралдана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог наймдугаар сарын 31-ныг хүртэл сунгасан билээ. Тэгвэл хөл хорионы хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр /2020.08.25/ Улсын Онцгой комисс хуралдана. Хуралдааныг Шадар сайд Я.Содбаатарын өрөөнд 10:00 цагт товлосон. 

Хуралдаанаар цар тахлын хөл хорионы үед авч хэрэгцүүлэх зарим арга хэмжээ болон өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. Тиймээс Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр /2020.08.25/ 12:00 цагт товлоод байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top