ЗАСГИЙН ГАЗАР: Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.08.25/ боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог ирэх есдүгээр сарын 15-ныг дуустал сунгах шийдвэрийг гаргасан. Уг шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулах ёстой юм. 

Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 12:00 цагт товлосон. Ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.    

Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо Төрийн ордонд эхэллээ. Хуралдааны дараа олон нийтэд нэгдсэн мэдээллийг өгөх юм. Энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top