Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.08.25/ болсон. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр 2012 оноос хойш ТЕГ-ын даргаар ажиллаж байгаад өнөөдөр албан үүргээ өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгч байгаа аж.
Бригадын генерал Доржпаламын Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн.
Боловсролын байдал:
1971-1975 онд ЗХУ-ын УАХХ-ны дээд сургууль;
1981-1983 онд Токиогийн гадаад хэлний дээд сургууль.
Ажилласан байдал:
1975-1984 онд НАХЯ-нд төлөөлөгч, ахлах төлөөлөгч;
1984-1989 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд атташе;
1989-1993 онд УАБХЕГ-т ахлах төлөөлөгч;
1997-1998 онд УАБХЕГ-т Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга;
1998-2003 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх;
2003-2005 онд ГХЯ-ны Консулын газрын захирал;
2005-2008 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ-нд Зөвлөх бөгөөд Консулын хэлтсийн дарга;
2008-2011 онд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд;
2012-2013 онд ТЕГ-ын дарга;
2013-2017 онд ГХЯ-нд "Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улаанбаатар санаачлага” асуудал хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 305 дугаар тогтоолоор ТЕГ-ын даргаар томилогдон ажиллаж байна.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, Монголын Элчин сайд нарын клуб, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч, Монголын Таеквондогийн холбооны Хүндэт ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны ”Алтан од” шагналтай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн хүндэт медаль, Цэргийн гавъяаны одон, Байлдааны гавъяаны одон, Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
ГХЯ-ны “Хүндэт дипломатч”, ТЕГ-ын “Хүндэт ажилтан” зэрэг 14 байгууллагын хүндэт ажилтан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 232 дугаар зарлигаар цэргийн дээд цол, бригадын генерал цол хүртсэн.
Сэтгэгдэл ( 5 )
Бригадын генерал нь барилгын цг ангийн цол уу? Ха,ха Хурцын өрөөсөн дугуй юм уу?
БяРИГАДЫН ГЕНЕРАЛ гэдэг цол янз нь Америкаас гаралтай МӨН ҮҮ? ? Өөрийн хүнээ шагнахад зориулагдсан ТИЙМ ҮҮ? ЭЛБЭГДОРЖИЙН ШАГНАЛ болж гарч ирсэн ЯГ УУ???
За Хонгил нурах тиишээ
mэтгэвэртээ тайван суу хүнд үед давж гарсан танд баярлалаа
Шинэ даргаар зөв хүнээ тавиасай