ТЕГ-ын дараагийн даргыг томилтол хурандаа П.Одонбаатар түр орлоно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.08.25/ болсон. Хуралдаанаар зарим томилгоог хийсэн. Тухайлбал, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Тэгвэл ТЕГ-ын шинэ даргыг томилох хүртэл тус газрыг тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа хурандаа П.Одонбаатар удирдахаар болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм. 

Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, хурандаа Пэлжээгийн Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсролын байдал:

1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;

Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;

1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;

2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;

2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;

2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 55 дугаар тогтоолоор ТЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдон ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн хүндэт медаль", "Цэргийн гавъяаны одон", Цэргийн гавъяаны улаан тугийн одон”-оор тус тус шагнагдсан.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жур(202.9.40.16) 2026 оны 04 сарын 21

Жур гар ш дээ.

0  |  0
зочин (64.119.24.153) 2025 оны 03 сарын 13

тагнуулын газрын нэр хүндийг баастай хутгасан хэдэн хүмүүсээс болж хэцүүдсэн газар даа хуучин ажиллаж чадахгүй хүмүүсээ зайлуулах л хэрэгтэй дээ

1  |  0
зочин(79.98.214.50) 2026 оны 04 сарын 21

Энэ боловсрол нь арай хүрэхгүй байноо

2  |  0
Зочин(192.82.67.229) 2025 оны 03 сарын 13

тэгвэл жинхлэх хэрэгтэй. залуу хүн байна.

2  |  0
Z(202.9.46.191) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв

3  |  0
Zochin(202.126.90.115) 2025 оны 03 сарын 13

2  |  0
Top