Л.Оюун-Эрдэнэ Төрийн албанд шинэ салхи орууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

Монголын төр, нийгэмд шударга ёс тогтоохоор хэдэн залуу гишүүд нэгдэн тэмцэж байсан цаг саяхан санагдах ч бас чиг гурван оныг ардаа орхижээ. Ямартай ч тэд шударга ёсны хөрс суурийг тавьж чадсан нь олон зүйлээс ажиглагдаж байна. Үүний нэг тодхон жишээ нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Төрийн албаны дүрэм”-ийг улс төрийн болон төрийн хууль болгож, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулахаар манлайлан ажилласан нь нэгэнт дэмжигдлээ. Одоо УИХ-аар эцэслэн шийдвэрлэж таарна. Тэгэхээр УИХ-ын аль нэг гишүүн, хэн нэгэн сайд томилгоо хийдэг байдал талаар болно гэсэн үг.

Тодотговол сайд нар томил­гоо хийх бус хүний нөөцийн захиалгаа Төрийн албаны зөвлөлд өгдөг болно. Харин Төрийн албаны зөвлөл тодорхой хууль дүрмийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, жинхэнэ төрийн албан хаагчийг тодруулан батлах зарчим юм. Өнөөдөр Төрийн албаны зөвлөлөөс ийм зарчим мөрдөгдөж байгаа гэх хүн цөөнгүй гарах ч үүнийг нарийн хуульчилж өгсөн зүйл байхгүй учраас байдал хэвээрээ л байна. 

Түүнээс бус манайд нэг бичигдээгүй хууль бий. УИХ-ын гишүүний сонгуулийн ажилд зүтгэсэн, дэмжигч нөхрийг Төрийн албанд татаж томилдог. Салбар яамны сайд томилогдсон даруйд мөн л танил талаа татаж, садан төр­лийн хүрээнд томилгоо хийдэг. Ийм замаар томилогдож ирсэн хүмүүст мэргэжилтэй мэргэжилгүй, чадвартай чадвар­гүй гэх мэт асуудал төдийлөн хамааралгүй гэхэд болно. Тэд ажлаа мэргэжлийн түвшинд ёс зүйтэй гүйцэтгэх гэж мэрийхээсээ илүүтэй танил тал, садан төрөлдөө найдна. Тэд сахилга алдсан ч томилсон сайд, УИХ-ын гишүүн нь өмгөөлнө гээд төрийн албанд садан төрлийн гинжин хэлхээ тасрахааргүй гагнагдсан байв.

Тэр тусмаа дарга, сайд нарын хүүхдүүд ямар ч шалгуургүйгээр төрийн өндөр дээд албанд очдог байдал хавтгайрлаа. Харин Л.Оюун-Эрдэнэ сайдын санаачилга дор энэхүү гинжин хэлхээ тасрах найдвар нэгэнт бий болжээ. Эгэл ардын чадвартай, мэдлэгтэй, боловсролтой залууст энэ хууль боломж нээж өгч байгаа юм. Мэдээжийн хэрэг, төрд амь бөхтэй олон жил оршиж ирсэн энэ мэт зүйлийг нураахад хувь улстөрчөөс чамгүй хат шаардах зүйл. Улстөрчдийн эсэргүүцэлтэй тулахаас эхлээд олон зүйл бий. Гэхдээ л үүнийг залуу сайд манлайлан хийхээр нэгэнт зориг шулуудсан нь сайшаалтай.

“Төрийн албаны дүрэм”-ийг улс төрийн болон төрийн хууль болгохоор төрийн албан хаагчид өөрийнхөө хөрөнгө орлогод мэдүүлээгүй, нотолж чадаагүй бол хөрөнгийг хэрхэн шийдэх тухайд ч тодорхой болох юм. Өнөөдөр гэхэд л хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаагүй хөрөнгөтэй төрийн өндөр дээд албан тушаалтан олон байгаа ч яаж ч чаддаггүй. Мөн төрийн албан хаагч захиргааны ажилчидтай хууль дүрэм нь адилхан байх гээд олон эерэг зүйл туссан байгааг ч дурдсан байна лээ. Тухайлбал казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлж болж байгаа ч УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх эрх зүйн орчин байхгүй. Халдашгүй дархан эрх хэмээх хөшигний араар алдаатайгаа нуугдаж чадаж байна.

Өнгөрөгч 2019 оны дөрөвдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ сайд Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдүүлж байв. Гэхдээ энэ нь Төрийн албаны тухай хуулийн 40.2-г үндэслэж Засгийн газраас Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулсан болохоос УИХ-аар хуульчлаад эцэслэн баталсан зүйл алга. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд баталснаас хойш төдийлөн гар хүрээгүй. Ямартай ч энэ хуульд салхи орж, дорвитойхон шинэчлэл хийгдэх юм байна. 

Ерөөсөө аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид учраас үүнийг хатуу хуульчлах нь туйлын зөв гэдгийг хаа хаанаа зөвшөөрч байна. Гэтэл төрийн албан тушаалтнуудын мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нь элбэг болсон учраас яах аргагүй цэгцлэх зүйл мөнөөс мөн. 

Тэрээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон даруйд ширээ сандлын асуудал ярьсангүй. Монгол Улсын өнгөрсөн 30 шахам жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж эхэлсний нэг томоохон ажил өдгөө биеллээ олох шатандаа иржээ. Үүнд хамаарах хөгжлийн бодлогын асуудал, хүний нөөц,  төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал голлож байгаа нь сайшаалтай. Түүний эхлүүлсэн олон л ажил бий байх. Гагцхүү төрийн албанд амь бөхтэй оршиж байсан олон сөрөг зүйлийг бодлогын чанартай цэгцэлж байгаа нь бүрэн улсын асуудал юм шүү.

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Баясгалан(202.131.250.130) 2020 оны 09 сарын 04

УИХ,ЗГ-ЫН ГИШҮҮН ОЮУН ЭРДЭНЭ БОЛ УЛС ОРОН ТӨР ЗАСАГ НИЙГМИЙН БҮХ САЛБАРТ ХУУЛЬ ШУДАРГА ЁСЫГ ТОГТООХЫН ТӨЛӨӨ АМЬ ХАЙРГҮЙ ЧИН ШУДАРГААР ТЭМЦЭЖ ДАЙЧИН ШУУРХАЙ БҮТЭЭЛЧ АЖИЛЛАЖ БАЙГАА АРД ТҮМЭНДЭЭ ХАЙРЛАН ХҮНДЛЭГДСЭН САЙН ТӨРИЙН ТҮШЭЭ ТӨРИЙН САЙД ХҮН МӨН ШҮҮ.ОЮУН МЭДЛЭГ ХҮНТЭЙ АЖИЛЛАХ ЁС ЗҮЙ АЖЛЫН УР ЧАДВАР ҮНЭХЭЭР САЙН ЗАЛУУ .ТӨРД НЭР ЦЭВЭР ШУДАРГА ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛЛАХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ЧАНД БАРИМТАЛЖ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЖ БНА.ТӨРИЙН АЛБАНЫ ДҮРМИЙГ ХУУЛЬ БОЛГОХ ГЭЖ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛЖ УИХ-ААР БАТЛУУЛАХ ГЭЖ БАЙГАА НЬ МАШ ЧУХАЛ ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ.ЭРХЭМ ТАНД АМЖИЛ ХҮС

0  |  1
зочин(150.129.140.225) 2020 оны 08 сарын 28

шааж байна даа

0  |  0
Зочин(66.181.161.87) 2020 оны 08 сарын 27

Одоо төрийн албаар дүүрэн МАН ынхны төрөл садан амраг ханиуд.Ямарч чадвартай залуус тэдний өмнө орохгүй.Ийм байдлыг халвал сайн л байна.

0  |  0
Zochin(85.218.48.83) 2020 оны 08 сарын 26

Sain bn ,mash sn ajillaj bn

0  |  0
Баяраа(202.9.40.124) 2020 оны 08 сарын 26

Сайхан худлаа хуцна энэ нөхөр өөрөө төрийн албанд долоогчидыг томилдог томилуулдаг хүн биз дээ

0  |  1
ДАШ(192.82.77.35) 2020 оны 08 сарын 26

САЙД, ТАЗ-ИЙН ЯЛГАА БАЙХГҮЙ. ТАЗ ГЭЖ ИЛҮҮ БАЙГУУЛЛАГЫГ ТАТАН БУУЛГААД САЛБАРЫН САЙДААС НЬ ЭХЭЭД ТУХАЙН САЛБАРЫН МЭРЭГЖЛИЙН ТББ - ААС ТОМЛДОГ БОЛВОЛ ЖИНХЭНЭ МЭРЭГЖЛИЙН ХҮМҮҮС АЖИЛЛАЖ, УЛС ХӨГЖИХ ЗАМДАА ОРНО.

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 08 сарын 26

odoo ch erh medel chin bagadaagui bmaar

0  |  0
zochin(122.201.23.226) 2020 оны 08 сарын 26

ug,ajil 2 chin ih zoroh uym

1  |  1
зочин (64.119.24.153) 2020 оны 09 сарын 04

залуу хүн эрчтэй сайн ажиллаж байна хоёргүй сэтгэлтэй ийм залуус олон байвал монгол орон дороо хөгжинө дөө манайхан сийрэг хүмүүс шүү дээ даанч толгой нь буруу ажиллаад улс орноо сүйрүүлэх гээд байх юм даа сайд дарга нарын хүүхэд гэх юу байхав дээ чадвартай хүүхэд байвал хэний ч хүүхэд ялгаа юу байхав дээ

1  |  1
Иргэн(202.21.100.210) 2020 оны 09 сарын 04

Зөв. Шатлан дэвших асуудлаа бас нилээд сайн болгохгүй бол салбараа мэдэхгүй ажлын туршлаггүй дөнгөж сургууль төгссөн арын хаалганы залуучуудаар яамууд, төрийн агентлагууд дүүрч байна. Мөн олон жил ажилласан хөгшин бурхнууд насаараа дарга хийгээд хөгжлийн садаа болоод байна дарга гэдэг албан тушаалд 4 жилээс хэтрүүлэхгүй ажлуулмаар байна .

0  |  1
Irgen (70.181.124.42) 2020 оны 08 сарын 26

Odoo haragdaj baigaa tomilgoo mun tanii talaar tarsan chadvargyi nuhdyyd garahaar l baina daa.yg ne tegnee ajil bolgoh erh medeld baigaa shyydee.hooson yarihaas ajil hereg bolj ehleh heregtei .

0  |  0
Irgen(70.181.124.42) 2020 оны 08 сарын 26

Oyuneredene.saidaa ta olon saihan zyil yarih baina.tom zyiliig bagaar ne gedeg.ta uuriin hariya gazruudaasaa ehleechee.neg gazar 3-7 zahirluudtai ter bygd ne tuslah mashingyi joloichtoi 5 saya tugruguur cailntai hamgamjtai baigaag yu gej olgoh be.

0  |  0
а(66.181.161.119) 2020 оны 08 сарын 26

Болж бна

0  |  0
aa(66.181.161.119) 2020 оны 08 сарын 27

Харин тийм бна.Улаан цайм нууц А-аа оруулж эхэллээ дээ

1  |  0
зочин(202.170.68.38) 2020 оны 08 сарын 26

Өмнөх сонгуулийн үед тавигдсан цүнх баригчдаас хурдан салгаач ажил хийхгүй цээж дэлдсэн хоосон толгойнууд ажил унагаж дууслаа. Одоо нам ялсан гээд дахин үргэжүүлэх их санаатай

1  |  0
зочин(202.21.109.81) 2020 оны 08 сарын 26

мэдлэг чадвар ёс зүйг хардаг байх намын томилгоог халах сургууль цэцэрлэгийн эрхлэгчээс эхлээд шударга зарчимч багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн амьдрал мэддэг хүмүүсийг томилох

1  |  0
Д(121.113.82.238) 2020 оны 08 сарын 26

Монгол улсын хөгжилд садаа болж байгаа олон зүйлийн нэг нь ах дүү, хамаатан садан, авлига хахуулиар төрийн албаны орон тоо бөглөж байгаа явдал юм. Бүх Яам чадваргүй боловсон хүчнээр бүрдэгдсэн байгаа, тэднийг дагаад авлига хахууль бас бий. Иймээс төрийн албаны томилгоог зөв болгох явдал.

1  |  0
төрийн албан хаагч(202.131.245.69) 2020 оны 08 сарын 26

үнэхээр биелэдэг бол магтан дуулмаар байна. Даанч одоо хийж буй томилгоо нь эсрэг байна. Тухайн байгууллагад огт ажиллаж байгаагүй нам дагасан, намын ивээлд байдаг хүмүүс л томилогдоод байна. Эсвэл намын хэн нэгний гуйлгаар албан тушаал дэвшиж байна. Нам бус төрийн албан хаагчид бол намынхны шийдлийн доор дээш, доош шидэгдэж байна даа. ахмад нэгнийг нь шууд тэтгэвэрт нь хөөж гаргах, залуу нэгнийг нь түр орон тооны ажлын байранд шилжүүлэх гээд.

2  |  0
зочин(202.9.40.125) 2020 оны 08 сарын 26

Шийдвэр гаргах түвшиний ердөө нэг хоёрхон хүний үг үйлдлээс нийгэм яаж өөрчлөгдөж болдогийг бид харж бна. \n\n

1  |  0
Zochin(119.40.103.6) 2020 оны 08 сарын 26

Ene chin TZ l xamaarna. xarin TY bol duraarai yum bna. Xen ch solij xalj boldog.

1  |  0
Top