ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд маш таатай өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 27

Хонь

Зарим зүйлийг анзаарч, өмнө нь хийхээс татгалзаж байсан зүйлээ хийснээр олон зүйлийг сурч мэднэ. Шинэ зүйл сурч мэд. Гэхдээ бодит байдлаас холдох хэрэггүй. Үйл явдлын голд байж, боломжийг ашигла.

Үхэр

Зохион байгуулалттай, сахилга баттай байхын гайхамшгийг харуулна. Таны зорилготой, хичээнгүй байдал ямар ч ажлын ард гарна. Хэн нэгэн хүний тухай бодлоо өөрчил. Тэр хүн нь та өөрөө ч байж мэднэ. Өөрчлөлтөөрөө бусдыг алмайруул.

Ихэр

Амьдралд тань өөрчлөлт явагдаж байна. Өнөөдөр болох үйл явдлууд эргэлт авчирч, шинэ танилуудтай болно. Чухал шийдвэр гаргахдаа яарах хэрэггүй. Оройг үр бүтээлтэй өнгөрүүлнэ.

Мэлхий

Санхүүгийн алдагдлаас сэрэмжил. Өрөө төлж, худалдан авалтаа багасга. Үүргээсээ эцсийн мөчид татгалзах нь таны нэр хүндэд хохирол учруулж болзошгүйг бүү мартаарай. Өнгөрсөн үйл явдалд дүн шинжилгээ хийж, бясалгалд нэг үдшийг зориул. Эрчүүд өрхийн тэргүүний үүргээ бодож, бодол санаа, үйлдлээ хянаарай.

Арслан

Гэр болон албан ажилд хоосон маргаан гарах магадлалтай. Амлалт өгсөн бол биелүүл. Харилцан ойлголцол нь амжилт руу хөтөлнө. Заримдаа зөрчилдөөний нөхцөл байдал үүсэж байгаа боловч үзэл бодлоо баримтлахыг зөвлөж байна. Оюундаа илүү их хөрөнгө оруулалт хий.

Охин

Энэ өдрийг өөртөө итгэх итгэлд зориулах ёстой. Хариуцлагаа багасга. Үүний зэрэгцээ хувийн амьдралаа илүү сайжруулах боломжийг бүү алдаарай. Сэтгэл татам байдлыг давуу тал болгон ашиглах нь ажлын амжилтад хөтөлнө. Мэдрэмж, бодол санаа, үйлдлээ цэвэр байлга.

Жинлүүр

Худалдан авалтад таатай өдөр. Романтик уулзалт болно. Таны хувьд гайхалтай өдрүүдийн нэг. Оройг ганцаараа биш, таныг дэмждэг хүмүүстэй өнгөрүүл. Зарим шинэ танилаасаа ирээдүйд маш хэрэгтэй санаа сонсоно.

Хилэнц

Өнөөдөр та амжилтад хүрнэ. Чөлөөт, бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх нь саад бэрхшээлийг даван туулах зам. Худалдан авах, гэрээ байгуулах, хэлцэл хийх, гэрлэхэд таатай өдөр. Муу санаатай хүмүүс тан руу халдахааргүй гэгээлэг бол.

Нум

Энэ өдөр ажил хэрэгч, бүтээлч үйл ажиллагаанд таатай байх болно. Танд ямар нэгэн саад бэрхшээл тулгарахгүй байх боломжтой. Хүндрэл бэрхшээлүүд таны бүх чадварыг гаргаж ирсэн. Хэрүүл маргаан, харилцан үл ойлголцлыг түр зуур мартах болно.

Матар

Өдрийн эхний хагаст шинэ гэрээ, бизнес хэлэлцээрүүд амжилтад хүрч магадгүй юм. Аливаа зүйлд итгэж болно, тиймээс түншүүдтэйгээ чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжтой болно. Үдээс хойш таны эрч хүч мэдэгдэхүйц буурна. Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур байх болно.

Хумх

Гэнэт ашиг олж магадгүй. Эсвэл та мөнгө олох арга олно. Хайр дурлалын харилцаа сайн байна. Өөрийгөө хуурч чадахгүй. Сэтгэл хөдлөлөө бусад хүмүүст бүү нялзаа. Та өнөөдөр тайван суух завгүй байна.

Загас

Чухал шийдвэр гаргах, амлалт өгөхөд таатай бус байна. Магадгүй санхүүгийн байдал муудна. Энэ нь хэмнэлттэй байх хэрэгтэйг харуулна. Ачааллыг өөрөөсөө холдуулах гэж бүү оролд. Бүх асуудлыг өөрөө шийдэхийг хичээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top