ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхон мөнгө олох эх үүсвэр олно

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 28

Хонь

Тайвшрал, мөнгө олох шинэ эх үүсвэр, сэтгэл санааны тэнцвэртэй байдлыг өгөх таатай өдөр. Үйл ажиллагааныхаа цар хүрээг өөрчлөх нь мөнгө олох өөр эх үүсвэр олоход тусална. Бусдын зөвлөгөө, атаархагчдын хорон үг зэргийг бүү тоо. Ажлаа тараад гэр рүүгээ яар, ганцаараа бүү зугаал.

Үхэр

Тэнцвэртэй байдал авчрах өдөр. Эрч хүчний шинэ эх үүсвэртэй болно. Ямар нэгэн чухал шийдвэр гаргалгүй хүлээ. Санхүүгийн байдалд зарим өөрчлөлт гарч магадгүй. Ажилдаа зогсолт бүү хий.

Ихэр

Гэнэтийн эргэлт гарах өдөр тул чухал шийдвэр бүү гарга. Дарга удирдлагатайгаа харилцахдаа тайван байдлаа хадгал. Бүү залхуураарай. Харанхуйд явахдаа болгоомжтой байж, аль болох гэр рүүгээ яар.

Мэлхий

Таны бизнесийг ивээх өдөр. Ямар ч асуудалд эрүүл саруул ухаанаар ханд. Аливаа саналыг сайтар бодож тунгаа. Сайн өөрчлөлт олон гарах магадлалтай өдөр.

Арслан

Албан тушаалын шатаар өгсөнө. Үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлнэ. Ямар ч ажилд өөрийнхөө үзэл бодлыг тулгалгүй, дарга удирдлагынхаа яриаг хүлээж ав. Хамтрагч нар руугаа дуугаа өндөрсгөх хэрэггүй. Эс бөгөөс таны амжилт эргэлзээтэй болно.

Охин

Дээд хүчний дэмжлэгийг авах өдөр. Эсвэл хамтрагч нар тань тусална. Олон ажлыг их хүчин чармайлтгүйгээр хийнэ. Ашигтай саналыг удаан бодолгүйгээр хүлээж ав. Эдгээр нь бүгд танд мэдэгдэхүйц ашиг авчирна.

Жинлүүр

Идэвхтэй өдөр. Материаллаг ашиг авчрах ажил хийнэ. Ирээдүйн талаар төсөөлөхөд эрт байна. Энэ өдөр хувийн амьдралдаа гаргасан зарим алдааг засах гайхалтай боломж гарч ирнэ.

Хилэнц

Нийгэмд эзлэх тогтвортой байдалдаа эргэлзэх хэрэггүй. Сонирхолтой санал хүлээж авна. Гэхдээ од эрхэс танд шинэ хөрөнгө оруулалтад яарахгүй байхыг зөвлөж байна. Ирээдүйн төлөө түгших, амжилт, ялалтад эргэлзэх зэргийг умарт.

Нум

Өөрчлөлт гарах өдөр. Маргаанаас татгалзаж, тайван бай. Амлалт өгөх, бодолгүй ярих зэргээс татгалз. Ажлаа дуусгаад оройн зугаалга хийж болно. Гэхдээ ганцаараа бүү яваарай.

Матар

Санхүүгийн байдалд зарим сөрөг өөрчлөлт орж магадгүй. Өнөөдөр томилолтоор явж магадгүй. Гэхдээ энэ нь танд мэдэгдэхүйц ашиг авчрахгүй. Болгоомжтой байж, хулгай дээрмээс болгоомжил. Шинэ хүмүүстэй танилцахад тийм ч таатай биш. Хөндлөнгийн хүн таны ажил амьдралд хошуу дүрэх магадлалтай.

Хумх

Таатай өдөр. Дайсан, нөхөр хоёрыг ялга. Та хаашаа ч юм бэ явбал энэ нь бизнесээ өргөжүүлэх, шинэ харилцаа холбоо үүсгэх, ялангуяа нөлөө бүхий хүмүүстэй танилцахад тусална.

Загас

Өнөөдөр асуудлаа шийдэхгүй байх нь таагүй үр нөлөөтэй. Магадгүй та хохирол амсаж мэднэ. Ойр дотнынхон болон эрхэмлэдэг хүмүүстэйгээ бүү зөрчилд. Эрүүл мэнддээ анхаарал хандуулалгүй орхиж болохгүй. Илүү их анхаарал, болгоомжтой бай.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(202.9.46.71) 2020 оны 08 сарын 29

amraltiin odroor ch gesen zurhaigaa unshmaar baina

0  |  0
Top