Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2020.09.02) болсон. Хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын дэд даргаас чөлөөлөгдсөн Б.Энхсүхийг Оюуны өмчийн газрын даргаар томилжээ.
Түүнийг өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.
Үүнээс гадна өнөөдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар тус газрын дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатарыг томилж, албажуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )
4.5 тэрбумын хадгаламж, 3 тэрбум хөрөнгөтэй хүн дээ. Нэг ч удаа компани эрхэлж байгаагүй