ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхны ажил хэрэг таатай байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Хонь

Оюун санааны хувьд дахин төрнө. Эргэн тойрны хүмүүсээ зөв үнэлж, мэдээлэл авна. Ганц бие эмэгтэй хонинууд хамт байх хүнээ зөв сонгох шаардлагатай. Өнөөдөр таны хувийн ажил хэрэгт сөргөөр нөлөөлөх юу ч тохиолдохгүй. Эрэгтэйчүүд авьяас чадвараа мөрөөдлөө биелүүлэхэд ашигла.

Үхэр

Санхүүгийн алдагдал гарахыг үгүйсгэхгүй. Гэнэтийн зардал гарах юмуу байраа засах хэрэгтэй болно. Их цаг, хүч орох ажил хийнэ. Ойр дотнын хүнтэйгээ бүү муудалцаарай. Ямар ч зүйлийг маргаанд бүү хүргэ.

Ихэр

Өдрийн эхний хагаст өөртөө итгэлтэй байгаарай. Эелдэг байдал нь бусдын нөлөөнд автахад хүргэх вий. Сөрөг хүмүүсийн нөлөөнөөс хол байх хэрэгтэй. Өөрийн эрүүл сэтгэлгээ, зөн совиндоо итгэ. Амбицын араас хэт явах хэрэггүй.

Мэлхий

Энэ өдрийг тодорхой төлөвлөгөөнд зориул. Гэр бүлийн ажлаа төлөвлө. Ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө сайн бод. Таны зөв алхам сайн зүйлд хүргэнэ. Хүүхдүүдээ эрхлүүлэх хэрэггүй, харин тэдэнд зөв үлгэр дуурайлал бол.

Арслан

Таатай өдөр. Эмэгтэйчүүд романтик харилцаанд болгоомжтой ханд. Арслангийнхны амьдралын зарчим, зөв төлөвлөгөө амжилт авчирна. Бодсон санаснаа хэрэгжүүлэх чадвар бий болно.

Охин

Ажил хэрэгт таатай байдал үүснэ. Худалдаа хийхэд таатай. Бодлогогүй алхам бүү хий. Тооцоолсон алхам үр дүнд хүргэнэ. Уян хатан байгаарай.

Жинлүүр

Амрахад таатай өдөр. Зарим ажлыг хойш тавьж, хүнд хүчир зүйл бүү хий. Болгоомжгүй байдлаасаа болж гэмтэл, шарх авахаас сэргийлээрэй. Гэхдээ төлөвлөгөөгөө алдах хэрэггүй. Удахгүй таатай үйл явдал болох магадлалтай.

Хилэнц

Мэдээлэл цуглуулах өдөр. Удаан хүлээсэн зүйл тодорхой болж, таны ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөнө. Ажлын байр эсвэл амьдрах газраа өөрчилж магадгүй. Зарим зүйлээс хагацахад амаргүй байна. Нөхцөл байдлыг зөв дүгнэ. Уулзалт, зочин урих зэргийг хийнэ.

Нум

Аялалд таатай өдөр. Уран бүтээл сайн байна. Ардын анагаах ухаанаар эмчлүүлэхэд таатай өдөр. Зүүд зөнтэй байж магадгүй. Бүгд биелэх магадлал их байна. Зүүдэндээ тоо харвал азтай байна.

Матар

Ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болно. Тавьсан зорилгоо үргэлж санаж, илүү амбицаас татгалз. Таны уян хатан байдал, ухаанаас ирээдүйн ажлын өсөлт хамаарах болно.

Хумх

Өдөөн хатгалгад бүү авт. Болгоомжтой байж, бүгдийг хяналтдаа ав. Танд тохиолдож байгаа бүхэн мэргэжлийн болон хувийн амьдралын туршлага шаардана. Тогтворгүй байх нь үйл явдлыг хүндрүүлэхэд хүргэнэ.

Загас

Өдрийн эхний хагаст зөн совингоо дага. Амжилт, авьяас, бодол санаагаа хэрэгжүүлэх байдал өснө. Бие организмын хамгаалах чадвар нэмэгдэнэ. Чухал шийдвэр гаргах бол цаг бүү алд. Таатай боломжийг бүү алд.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top