Эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14


Эдийн засагч Л.Наранбаатар МАН-ын гишүүн боллоо.

Тэрбээр өнөөдөр (2020.09.14) МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс намын батламжаа гардан авчээ. Л.Наранбаатар өмнө нь Дарханы АН-ын дарга байсан юм. 

Тэрбээр "Caol Mongolia 2015" арга хэмжээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд руу оймс шидэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан билээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг олгох асуудлаар нэлээд дуу хоолойгоо хүргэсэн нэгэн юм. Өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших хүсэлтээ өгсөн ч СЕХ түүнийг бүртгэхээс татгалзсан билээ. 

Л.Наранбаатар МАН-д элссэн талаараа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Улс эх орныхоо хөгжлийг түүчээлж, ачааны хүндийг үүрсээр ирсэн 100 жилийн түүхтэй, Монголын ууган намд гишүүнээр элслээ. МАН нь тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, улс эх орны язгуур эрх ашгийг дээдэлсэн нийгмийн ардчилал (Социал Демократ)-ын үзэл баримтлалтай нам юм. Эх орон, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр улс төрийн сонголтоо хийлээ. Улс төр бол багийн тоглолт. Хичээнээ" хэмээн бичжээ. 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gavaa(66.181.161.110) 2025 оны 03 сарын 13

Mangarin tsuvaa gej

1  |  0
гахххх(202.21.124.129) 2025 оны 03 сарын 13

MCS.n suganii us Uhnaa huu deer irj nuguuh huleej avch ene ter taarsan shuudainuudch bol dooo

1  |  0
Иргэн(59.153.115.21) 2025 оны 03 сарын 13

Ийм урваач хог шаарнууд энэ намд орох юм даа.

1  |  0
Эрдэнэ(103.212.119.229) 2025 оны 03 сарын 13

бас ард түмний төлөө гэх шиг албан тушаалд очиж хахууль авч улсын мөнгө самрах гэж тэмүүлж яваа байж

1  |  0
zochin(103.26.194.112) 2025 оны 03 сарын 13

ZALUU KHUN MASH ZUW SONGOLT KHIIJEE , ALIWAA KHULEELGESEN UUREGT AJLYG SAYN KHIIKH TULUWTEY ZALUU YUM BILEE DEE

1  |  0
Top