Их, дээд сургууль ирэх даваа гарагаас эхлэн танхимаар хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа. 

Тэрбээр "Монгол Улсын хилийн хорио аравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Урлаг, спортын арга хэмжээ, худалдаа үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарлалт есдүгээр сарын 16-наас хэвийн горимд шилжиж байна. Есдүгээр сарын 21-нээс бүх шатны боловсролын байгууллага, их дээд сургуулийн үйл ажиллагааг хэвийн буюу танхимд явуулна. Их, дээд сургуулийн танхимын сургалтыг аравдугаар сарын 5-наас гэж тооцож байсан бол наашлуулж, есдүгээр сарын 21-нээс хэвийн хичээллүүлэхээр боллоо. Хэрэв цар тахлаас үүдэж нөхцөл байдал хүндэрвэл холбогдох бүх байгууллага бэлэн байдлаа ханган ажиллаж байгаа" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top