Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр "Энэ жилийн хувьд хоёр настай хүүхдээ харж байгаа 80 мянган эцэг, эх байгаа. Ерөнхий сайд хүүхдүүдийг ялгаж болохгүй гэж үзээд, хоёр настай хүүхдийг цэцэрлэгт хамруулахаар болсон. Дээр нь Хүүхэд харах үйлчилгээний стандартыг баталсан. Бүх төрлийн стандарт хангасан Хүүхэд харах төвийн үйлчилгээнд хоёр настнууд хамрагдах боломжтой" гэлээ.
Сануулахад, хоёр настай хүүхдүүдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж чадахгүй учраас Хүүхэд харах үйлчилгээний стандартыг сайжруулж, хоёр настай хүүхдүүдийг хамруулахаар болсон. Хүүхэд харах үйлчилгээнд зориулан хоёр тэрбум төгрөг төсөвт суулгасан бөгөөд энэ мөнгөөр он дуустал 3000 хүүхдийг үйлчилгээнд хамруулах боломжтой гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )