С.Амарсайхан: 21 хүн өөрсдийгөө шагнаагүй, үгүйсгэж болохгүй зүтгэл гэж байдаг

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 14

Нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайханы захирамжаар төрийн байгууллагын 21 удирдлагыг тус бүр нэг сая төгрөгөөр шаганасан. Шагналын мөнгө нь Улсын онцгой комисст цугласан хандивын мөнгөнөөс гарсан тул иргэдийг бухимдуулж байгаа юм. Тэгвэл нийслэлийн Засаг дарга асан С.Амарсайхан эл асуудалд дараах тайлбарыг өглөө. 
 
Тэрбээр "Энэ хүмүүс өөрсдийгөө шагнаагүй, харин тэдний цуцашгүй сэтгэл, зүтгэлийг бид урамшуулсан юм. Аливаа зүйлийн үнэн мөн, учир шалтгааныг мэдэж, мэдэрч байж асуудалд хандах нь аль ч салбарт хамаатай зарчим байдаг. Үнэндээ Улаанбаатар хотын утааг бууруулахаар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан 2019 оны аравдугаар сарын 1-ээс эхлээд 2020 оны гуравдугаар сарын 1 хүртэлх зургаан сарын хугацаатай давхцаад Covid19 цар тахлын халдвараас урьдчилсан сэргийлэх нөр их ажлын ард нийслэлийн харьяа байгууллагын олон зуун ажилтан, албан хаагчид нэр төртэйгөөр гарсан билээ. Нийслэлийг тогтоон барина гэдэг нь Монгол Улсыг халдвараас хамгаалж байгаа хэрэг юм.

Иргэд олон нийтийг аливаа эрсдэлд оруулахгүйн төлөө нийслэлийн төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид 6-9 сарын турш илүү цагаар, өдөр шөнөгүй жижүүрлэн ажилласан. Үүнийг нийслэлчүүдийнхээ өмнө би нүүр бардам хэлнэ. Тиймээс эдгээр албан хаагчдаа нийслэлээс дэмжиж, хотын төсвийн хэмнэсэн зардлаас тодорхой хөрөнгө мөнгө гаргаж шагнаж урамшуулсан.

Өнөөдрийг хүртэл Монгол Улс цар тахлыг дотооддоо тархаалгүй, тогтоон барьж байгаа нь онцгой нөхцөлд ажиллаж буй мянга мянган төрийн албан хаагчид, тэднийг мэргэжил арга зүйгээр удирдан зохион байгуулж ажилласан дарга удирдлагуудын, мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг дагаж мөрдсөөр ирсэн ард иргэд гээд хүн бүрийн гавьяа зүтгэл гэж ойлгодог. Тийм ч учраас “Галын шугаманд”, онцгой нөхцөлд ажилласан нийслэлийн 2090 төрийн албан хаагчдад 855,9 сая төгрөгийн цалин хөлсний нэмэгдэл, урамшууллыг өнгөрөгч дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг даргын хувиар захирамж гарган олгосон. Энд өвлийн тэсгим хүйтэнд үдэш оройг ажралгүй айл айлын гэрээр орж, янданг нь хөөлж, пийшин зуухыг нь шалгаж, шахмал түлшний үйлдвэрийг хянаж шалгаж явсан алба хаагчид, хөхөө өвлөөр бээртлээ гадаа зогсож шалган нэвтрүүлэх товчоод дээр асуумж бөглүүлээд явж байсан бүх ажилтнууд хамрагдсан.

Харин цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулж оройлон оролцсон НОК-ийн гишүүд илүү цагийн цалин, бусад урамшуулалд хамруулалгүй явж ирсэн учраас өнгөрсөн 5-р сард урамшуулал болгож тус бүр нэг сая төгрөг олгосон нь Монгол Улсын Шадар сайдын баталсан “Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”, Шадар сайдын тушаал, НОК-ийн шийдвэрийг үндэслэн, хууль журамд нийцүүлэн НОБГ-т төвлөрсөн нийт хандивын 5.1 хувийг тус газрын саналыг үндэслэн хэрэгжүүлсэн арга хэмжээ болсон.

Нийслэлийн Онцгой Комиссын гишүүд ч ялгаагүй, ардаа амьдралтай, гэр бүлтэй хүмүүс. Тэд төр түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, өдөр шөнийг ялгалгүй цаг наргүй, зургаан сарын турш 24 цагаар жижүүрлэн ажилласан хүмүүсээ дарга, түшмэл гэж ялгалгүй хууль журмын хүрээнд нийцүүлэн нэг удаагийн урамшуулал олгох шийдвэрийг гаргасан.

Хотын даргаар ажиллаж байсан хүний хувьд миний бие Нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй байдлын төлөө цуцалтгүй ажиллаж, хүн амаа хамгаалах хүндхэн бөгөөд түүхэн цаг үеийг хамтдаа даван туулсан мянга мянган төрийн албан хаагчид, нийслэлийн онцгой комиссын гишүүддээ талархаж явдагаа илэрхийлье. Үгүйсгэж болохгүй зүтгэл гэж байдаг" гэжээ.

Сэтгэгдэл ( 28 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сүхбаатар(202.55.191.194) 2025 оны 03 сарын 13

Ажилдаа сэтгэл зүтгэл гаргасан алба хаагчдаа урамшуулж болно оо. Гэвч энийг муухай харагдуулж буй 2 хүчин зүйл байна. Энэ 1 сая төгрөгийн урамшуулал авсан хүмүүс дандаа л дулаан конторт, хуурсан кофе чануулаад туслахуудаараа зөөлгөөд ууж суудаг бүдүүн гүзээтэй нөхдүүд байх юм. Энэ муухай харагдуулж байна. Хоёрдугаарт ард түмнээс цугласан хандивийн мөнгийг эндгээр дарга нарт тарааж өгсөн нь бас муухай харагдуулж байна. Тэрэнд орвол эмч сувилагч, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, онцгойгийн хэдэн бор алба хаагчиддаа ажиллах хэрэгсэл аваад өгсөн бол дээр байсан юм. \n

2  |  0
G(66.181.161.26) 2025 оны 03 сарын 13

Shagnah yum bol darga nar bish tend ajilsan dood alban tushaaltanuudiig shagnamaar yum ted bugdiin hiij bga shdee darga nar bol yahav uureg ogo orondoo suuj bga biz

2  |  0
Cc (103.212.119.85) 2025 оны 03 сарын 13

Shal teneg. Heden darga nariig shagnaad

2  |  0
Х(64.119.27.133) 2025 оны 03 сарын 13

UBS--ын шунал нь дийлдэхээ больсон удмаараа хулгайч эднийхнийг төрөөс зайлуулъя

2  |  0
новшид(66.181.161.100) 2025 оны 03 сарын 13

хулгайч царайлсан удмаараа луйварчид даа Оюуны Ундраа гэх ах дуус

2  |  0
Irgen(70.181.124.42) 2025 оны 03 сарын 13

Luivarchid uursdiiguu hamgaalsan argaa lhereglej baina.medeegyi uchnuun terbumaar togloson luivarchid shyydee.songoltoo zuv shine hychind ugcguuye.hotiin dargiig ard olnoosoo songodog bolcgooye

1  |  0
Zovhin(174.192.137.45) 2025 оны 03 сарын 13

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг яллагдагчаар татаж, шалгаж эхэлжээ. Түүнийг залилангийн хэргээр шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлж байна.\nТодруулбал, тэрбээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа орон сууц барьж өгөх нэрийдлээр төрийн албан хаагчдаас их хэмжээний мөнгө авч, залилсан байж болзошгүй гэж хуулийн байгууллагаас үзэж байгаа аж. \nЭнэ талаар албаныхнаас тодруулахад ”УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг шалгаж байгаа нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй

1  |  0
Zochin(66.181.179.16) 2025 оны 03 сарын 13

Shagnaj bolno,gantshan handiviin mongonoos bish

1  |  0
Unshigch (178.197.229.16) 2025 оны 03 сарын 13

Amiaraa denchin tavij ulaan garaaraa ovchintei temtssen emnelgiin asragch suvilagch emch nariig yagaad yalgavarlan gaduurhaj baina ve

1  |  0
bgd(139.5.219.103) 2025 оны 03 сарын 13

zuvhun darga nar ontsgoilon udur shunugvi ajillayu...ontsgoi.tsagdaa.emnelgiin bolon busad salbariinhan id uvluur hool.unaanii mungugvil ajillasan shvv..oyutan tezindentvvd hvrtel b.san..ta nar avilgchdiin bair 3 sariin dotorl bosoj b.a .havar 4 hvvhed endehed yuch ghgvj b.san bj uursdiiguu umuuruh gj hurdan duugarch b.ashvv..arail yum

3  |  0
Хандив(202.179.26.56) 2025 оны 03 сарын 13

Хандивыг шагнал гэж хардаг новш байна

3  |  0
Zardlaa hemneed bj b(103.229.122.44) 2025 оны 03 сарын 13

Hudlaa shaa l daa, land cruizer unachaad yamar yumnii shunujin tsag nargui ajillah ber

2  |  0
Баатар(150.129.141.247) 2025 оны 03 сарын 13

Тэр шагнагдсан дарга нар чин тэгээд айлын хаалга тогшиж, орой үдэш явсан юм уу. Уучлаарай тийм юм ёстой байхгүй. 24 цагаар боловсролын байгууллагын багш ажилтнууд товчоон дээр гараад ямарч нэмэгдэл аваагүй шүү. Хороогоор яваад албан газар иргэдэд шаардлага тавиад ямар ч нэмэгдэл аваагүй шүү бид тэглээ гээд мөнгө нэхээгүй ухамсарлан ойлгож өндөржүүлсэн нөхцөлд ажилласан.

5  |  0

4  |  0

ЗӨГИЙ(103.80.210.18) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ. САЙН АЖИЛСАНГ НЬ ШАГНАХ НЬ ЗӨВ.ХАРИН ТЭР ДОТОР ХИЙДҮҮЛЭГЧ БАЙЖ БОЛОХГҮЙ

2  |  1
Зочин(103.57.95.245) 2025 оны 03 сарын 13

Гөлийж гөлтийчихөөд юу ч шааж мэдэх золиг шүү

1  |  1
Эрдэнэ(66.181.190.126) 2025 оны 03 сарын 13

хуцаарай чи таварын мөнгийг өөрөөсөө өгч байгаа юм шиг цацдаг хэн зөв үр дүнтэй зарцуул гэж томилоо биз дээ

1  |  1
Top