АЙЛЧЛАЛ | Хоёр талын Гадаад хэргийн сайд нар уулзана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр үдээс хойш Монгол Улсад айлчилна.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Гадаад хэргийн сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилж уулзах бөгөөд хэд хэдэн хэлэлцээнд  гарын үсэг зурна.

Хэлэлцээнд гарын үсэг зурсны дараа хоёр талын сайд нар хамтарсан мэдэгдэл хийхээр болжээ.

Одоогоор айлчлалын албан ёсны хөтөлбөр ил болоогүй бөгөөд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш нутаг буцах товтой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top