ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэнд амжилт ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

Хонь

Эрэгтэйчүүд бүх зүйлд болгоомжтой байгаарай. Ганцаараа зугаалах хүсэл төрнө. Юуг ч бүү нарийвчлэн төлөвлө, учир нь биелэхгүй байх магадлалтай. Бусдаас ихийг бүү шаард. Эмэгтэйчүүд ойр дотнынхныхоо шүүмжлэлд эмээх хэрэггүй.

Үхэр

Өөрийн үйлдэлдээ эзэн болж, хариуцлагаа хүлээ. Бас өөрийгөө хяна. Өндрөөс болгоомжлоорой. Санхүүдээ анхааралтай хандаж, үргүй зардал гаргахгүй байхыг хичээ. Шуугиан, чанга хөгжим зэргээс хол бай.

Ихэр

Бусад хүний үг яриаг үл тоон өөртөө итгэлтэй бай. Өөрийгөө хянаж, алсыг хар. Олон хүнтэй газар байхаас зайлсхийж, бусдын нөлөөнд бүү авт. Эрүүл мэнддээ анхаарч, улирлын өвчнүүдээс болгоомжил.

Мэлхий

Уулзалт, харилцаа холбоонд таатай өдөр. Өөрийн давуу талаа зөв үнэл. Ойр дотнын хүмүүсээсээ үнэтэй зөвлөгөө, зүрх сэтгэлийн үг сонсож, карьертаа туслуулна. Гэхдээ та тэдний өмнө өртэй гэж бодох хэрэггүй.

Арслан

Хуучин төлөвлөгөөнүүдээ гүйцээ. Шинээр юуг ч бүү төлөвлө. Бусдын шүүмжлэлийг өөртөө тусгаж авна. Гэмтэх, эд зүйлээ алдахаас болгоомжил. Түрэмгий байдал, ганцаардал, эрсдэл зэргээс хол байхыг хичээ.

Охин

Эрүүл мэнддээ анхаар. Эрсдэлтэй зүйл бүү хийгээрэй. Өөрийн үйлдэлдээ эзэн байгаарай. Аливаа зүйлийг таах гэж бүү оролд. Энэ нь танд таагүй энергийг авчирна.

Жинлүүр

Хувийн амьдралд амжилт ирнэ. Гэхдээ та санхүүгийн байдлаа дээшлүүлэх шаардлагатай хэвээр байна. Эргэн тойрноо анхааралтай хар. Энэ өдөр таны бие организмд хор болох бүх зүйлээс, ялангуяа спиртлэг ундаанаас татгалз.

Хилэнц

Гэр бүлтэйгээ аз жаргалтай байна. Хэнд ч бүү шүүмжлэлтэй хандаарай. Өөрийгөө хянаж чадахгүй бол ганцаараа үлдэнэ гэсэн үг бий. Бусдын сул талыг уучилж сур. Та ч бас төгс нэгэн биш.

Нум

Харилцаандаа хөнгөмсөг хандах нь таны нэр хүндийг унагаана. Эргэн тойрныхонд төрсөн сэтгэгдэл удтал арилахгүй. Өнөөдөр бусдын нөлөөнд өртөж магадгүй байгаа тул наргиж цэнгэхээс татгалз. Зүүдэндээ аалз харах нь өвдөх эсвэл маргахын дохио юм.

Матар

Өнөөдөр хийж дадсан ажлаа л хий. Идэвхтэй үйлдэл хийх хэрэггүй. Энэ нь эрсдэл дагуулна. Чухал шийдвэр гаргах хэрэггүй бөгөөд сөрөг үр дагавар авчрах маргаанаас зайлсхий. Харах өнцөгөө өөрчил.

Хумх

Баяр баясал, сэтгэл хөөрлийн өдөр. Амрах, хүүхдүүдтэй харилцахад таатай өдөр. Алга болсон зүйлээ хайхад маш амжилттай. Өнөөдөр төрсөн хүмүүс урт насална. Зүүд болон хүслээ нууц хэвээр нь хадгал.

Загас

Бусдад туслахад таатай өдөр. Олон загас тусынхаа хариуг хүртэнэ. Ойр дотнынхон, эцэг эхээсээ дэмжлэг авна. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулахад таатай өдөр. Олон гэр бүл өргөжин тэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top