Ирэх оны ДӨРӨВДҮГЭЭР САР хүртэл хивэгний экспортыг хязгаарлалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас өвс, тэжээл, хивэгний экспортын хязгаарлалтын асуудлаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газарт чиглэл хүргүүллээ.

Ингэснээр хивэгний экспортыг ирэх долоо хоногийн даваа /2020.09.21/ гарагаас 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарлахаар болж байна. Малчид, фермерүүдийн зүгээс өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангаж буй энэ цаг үед тэжээлийн олдоц хангалтгүй, үнэ ханш өндөр болон зарим аймгийн нутагт зуншлага тааруугаас мал бэлчээрлэх боломжгүй болсонтой холбоотойгоор тэжээлийн экспортыг түр хугацаанд зогсоох хүсэлтийг удаа дараа ирүүлжээ. Иймд ХХААХҮЯ-наас дотоодын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор экспортыг түр хугацаанд хязгаарлах шийдвэр гаргалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top