БНХАУ-ын Гадаад хэргийн сайд төрийн гурван өндөрлөгт бараалхана

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр айлчлалаа үргэлжлүүлж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт бараалхах хуваарьтай байна.

Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан уулзалтыг Төрийн ордонд хийхгүй гэж ГХЯ-наас мэдээллээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өчигдөр газардсан даруйдаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай ганцаарчилсан уулзалт зохион байгуулсан юм.

Уулзалтаар иж бүрэн стратегийн түншлэлээ бэхжүүлэх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын төрлийг нэмж тогтвортой өсгөх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.48) 2020 оны 09 сарын 16

Хэл бичиг ч биш, зээл тусламж ч дараагийн асуудал. Манайхаас Бнхау-д төлөх ёстой своп хэлцлийн гэрээ хоолой дээр тавьсан хутга болоод байгаа. Манайх энэ үүргээсээ олон жил чөлөөлөгдөж төлөлтийг хойшлуулж ирсэн. Энэ бол хятадаас манайд үзүүлж буй онцгой тусламж. Лав л 2 тэрбум доллар дор хаяж байгаа. Гэхдээ бид зайлшгүй төлөх ёстой. Сайн найзууд гээд дундаа мөнгө эргэлдүүлж байгаад нэг нь түүнийгээ хувьдаа завшчихвал юу болох вэ, бодоод үз дээ. Ийм л ичгүүргүй байдалд манай улс ороод байна.

0  |  0
od(123.117.250.197) 2020 оны 09 сарын 16

zailbal zohiltoi doo, mungunii uvchtei munginii setgehuitei ard tumen!

0  |  0
zochin(103.26.194.112) 2020 оны 09 сарын 16

700 sayiin butsaltguy tuslamj ugnu gesen yasan be ? manay pseudo ekh oronchid urgeechikhlee dee

0  |  0
Top